loader image
Skip links

Нийтлэг асуулт, хариулт

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг хэлнэ.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг хэлнэ.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл, зээлийн түүхийн мэдээллийг хэлнэ.

Иргэн, аж ахуйн нэгж өөрийн зээлийн лавлагааг харилцдаг банк, зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж авна.

Мөн Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагын хөгжүүлсэн технологийн шийдлийг ашиглан авах боломжтой.

Иргэн, аж ахуйн нэгж өөрийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтээ тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтанд бичгээр гаргана.

Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргана.

Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагын хөгжүүлсэн технологийн шийдлийг ашиглан авсан бол дахин тухайн платформоо ашиглан холбоотой өргөдөл, гомдлыг гаргана.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн тэр даруйд тухайн иргэн, аж ахуй нэгжийн мэдээлэл шинэчлэгддэг.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуй нэгжийн бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд, төлөгдөж дуусаагүй зээл, төлбөрийн мэдээлэл байнга хадгалагддаг.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуйн нэгжийн үнэн зөв зээл, төлбөрийн мэдээллийг 10 жилийн хугацаанд устгах боломжгүй.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэт бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагаас шаардах эрхтэй.