loader image
Skip links

Зээлийн мэдээллийн лавлагаа

“Зээлийн мэдээллийн тухай хууль”-аар “зээлийн лавлагаа” гэж Зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн болон зээлийн түүхийн мэдээллийг хэлнэ.

Товчдоо, зээл олгогч болон авч буй талуудын өр төлбөртэй холбоотой харилцааны талаарх ерөнхий мэдээллийг агуулсан зээлдэгчийн зээлжих чадварыг тодорхойлоход ашигладаг, санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан баримт бичиг юм. Үүнд зээлийн дансны төрөл, ангилал, үлдэгдэл, төлбөрийн түүх болоод зээл олгогч болоод авсан этгээдийн хувийн мэдээллийн тойм багтдаг.