loader image
Skip links

Маркетингийн менежер ажилд авна

Бидний тухай:

Бүрэн Скор ЗМС ХХК нь Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг финтек компани юм. Бид олон улсын стандарт аргачлал, дэвшилтэт технологид суурилан боловсруулсан ухаалаг шийдлүүдээр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилготой.

Ажлын байрны зорилго:

Байгууллагын маркетингийн стратегийг зах зээлийн нөхцөл байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогтой уялдуулан тодорхойлох, маркетингийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангахад бизнес хөгжлийн багийг дэмжиж ажиллах зорилготой болно.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Зах зээлийн судалгаа, үнэлгээ хийх замаар маркетинг, брэнд стратеги боловсруулж төлөвлөх;
  • Батлагдсан төлөвлөгөө, стратегийн дагуу коммуникац хийх сувгуудыг тодорхойлох;
  • Сонгогдсон сувгууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа ашиглан шууд болон шууд бус маркетинг хийх;
  • Маркетингийн видео, постер болон бусад төрлийн контент төлөвлөх, бүтээх, боловсруулах, түгээх ажлыг хариуцан ажиллах;
  • Компанийн дижитал сувгуудыг хөгжүүлэх, сошиал маркетинг төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
  • Борлуулалтыг дэмжиж харилцагчтай уулзалт хийх замаар шууд маркетинг хийх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Маркетинг, борлуулалт, бизнесийн удирдлага, дизайн, сэтгүүл зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг суралцах сонирхолтой, багаар ажиллах чадвартай, өндөр хариуцлагатай;
  • Өөрийгөө бусдад илэрхийлэх харилцааны өндөр чадвартай, зөв хандлагатай;
  • Тооцоолол судалгаа хийх аналитик ур чадвартай, логик сэтгэлгээтэй;
  • Комьпютерийн хэрэглээний програмуудыг өдөр тутмын ажилдаа бүрэн хэрэглэх чадвартай;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Дараах чадваруудыг эзэмшсан бол давуу талтай:

  • Банк, санхүү, финтек салбарт мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай;
  • Photoshop, Powerpoint болон бусад төрлийн дизайны программ дээр ажиллах чадвартай;

Ажил горилогч нь өөрийн анкет (CV)-ээ director-bd@burenscore.mn цахим хаягт Маркетингийн менежер гэсэн гарчигтайгаар илгээнэ үү.