“БҮРЭН СКОР ЗМС” ХХК МОНГОЛЫН САНХҮҮГИЙН САЛБАРТ ХУВЬСГАЛ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монголын санхүүгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Монгол хүн бүр өөрийн гэсэн Зээлжих зэрэглэлийн оноо буюу БүрэнОНОО-той боллоо. Энэхүү үйлчилгээг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг Монголын анхны компани “Бүрэн скор ЗМС” ХХК зах зээлд нэвтрүүлж байгаа юм.
Энэхүү шинэ үйлчилгээний тусламжтайгаар та бид санхүүгийн дархлаагаа хэмжиж, ирээдүйн санхүүгийн шийдвэрүүдээ ухаалгаар гаргах боломж бүрдэж буй.
ХАР ЖАГСААЛТААС ОНОО РУУ: ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ӨӨРЧЛӨЛТ
Гар утасны лизинг, цалин эсвэл ипотекийн зээл гэхчлэн банкнаас ямар нэгэн зээл авах хүсэлт гаргах үед хамгийн эхэнд танаас Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг шаарддаг.
Энэхүү сангийн нэг онцлог нь хэрвээ та зээл, лизинг эсвэл утасныхаа төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол автоматаар бидний хэлж заншсанаар “Хар жагсаалт”-д ордог. Нэгэнт уг жагсаалтад орсон бол 6 жилийн дараа л энэхүү бүртгэл тань устах боломжтой байдаг ба энэ хугацаанд дахин зээлд хамрагдахад хүндрэлтэй болдог билээ.
Энэ тогтолцооны улмаас санхүүгийн хариуцлагатай хүмүүс ч ганц удаагийн алдаанаас болж ирээдүйн боломжуудаа алдах эрсдэлд ордог нь нууц биш.
Түүнчлэн, саяхан Монголбанкнаас хэвийн бус ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчдийн жагсаалтыг устгах шийдвэр гарч, 127 мянган зээлдэгчийн ангиллыг өөрчилсөн. Мэдээж эдгээр иргэдийн дийлэнх нь цар тахал, түүнийг дагасан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын хор уршгаар энэхүү жагсаалтад орсон байх магадлалтай ч, авсан зээлээ санаатай төлдөггүй, орлогоосоо давсан хэрэглээтэй, санхүүгийн сахилга батгүй иргэд ч багагүй байгаа.
Гэтэл зээл чанаргүй болбол яадаг вэ? Банк алдагдлаа нөхөхийн тулд зээлийн хүүгээ нэмж, зээл олгох бодлогоо улам чангатгана. Үүний үр дүнд сайн зээлдэгчид хохирдог.
Харин жагсаалтын биш онооны систем руу шилжсэнээр, нэг талаас өнгөрсөн түүхээ устгах боломжгүй болох хэдий ч, нөгөөтээгүүр ганц удаагийн алдаанаас болж 6 жилээр боломжоо алдах эрсдэл байхгүй болж, санаатай зээл чанаргүйдүүлдэг хүмүүс муу зан төлөвөө дахин дахин давтах боломжгүй болох зэрэг давуу талтай.
Өөрөөр хэлбэл, БүрэнОНОО санхүүдээ хариуцлагатай ханддаг хүмүүст ирээдүйн олон боломжуудыг нээж, эерэг зан төлөвийнхөө үр ашгийг хүртэх боломжийг олгож байгаа юм. Мөн сайн оноотой хүмүүс ирээдүйд илүү таатай нөхцөлөөр зээл авах, орон сууц, автомашины зээлд хялбар хамрагдах, лизингээр бараа бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй авах зэрэг олон давуу талууд бий болох боломжтой.
ТЭГВЭЛ БҮРЭНОНОО ГЭЖ ЯГ ЮУ БОЛОХ, ХЭРХЭН ХЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ?
БүрэнОНОО буюу Зээлжих зэрэглэлийн оноо нь таны зээл болон төлбөр тооцоо, орлого, хувь хүний түүхэн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн зан төлөвийг БҮРЭН илэрхийлэх хэрэгсэл юм.
Жишээ нь, таны бие эрүүл эсэхийг шинжлэхийн тулд цусны шинжилгээ авч, цусан дахь эсүүд өсөж, буурсан эсэхийг шалган, эрүүл мэндийн эрсдэл байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог.
Үүнтэй адил БүрэнОНОО нь таны санхүүгийн эрүүл мэндийг үнэлэх нэг төрлийн “цусны шинжилгээ” юм. Энэхүү оноо нь таны зээл, өр төлбөрөө цаг тухайд нь төлөх магадлалыг урьдчилан таамаглан, хэр эрсдэлтэй зээлдэгч болохыг тодорхойлдог.
БүрэнОНОО нь 300-999 хооронд хэмжигдэх бөгөөд өндөр оноо нь илүү найдвартай, санхүүгийн сахилга бат сайтайн илэрхийлэл болдог. Уг оноог хиймэл оюуны дэвшилтэт аргыг ашиглан тооцоолдог ба таны орлого, төлбөрийн түүх, өрийн хэмжээ, зээлийн түүхийн хугацаа, шинэ зээл, зээлийн төрлүүд гэх мэт 40 орчим үзүүлэлтэд үндэслэдэг.
БИДНИЙ ИРЭЭДҮЙН ЗАГВАР БУЮУ ХӨГЖИНГҮЙ ОРНУУДЫН ТУРШЛАГА
Хөгжингүй орнуудад зээлжих зэрэглэлийн оноо нь санхүүгийн системийн салшгүй хэсэг байдаг. Эдгээр оноо нь зээлийн түүх, орлогын тайлан, татварын мэдээлэл, тэр бүү хэл зан төлөв болон гэмт хэргийн түүх зэрэг олон төрлийн мэдээлэл дээр суурилж гардаг бөгөөд тухайн хүний санхүүгийн бүрэн зураглалыг харуулж чаддаг онцлогтой.
Жишээ нь, та АНУ-д амьдардаг байсан бол зээлжих зэрэглэлийн оноо зөвхөн зээл авах төдийгүй, түрээсийн байр олох, ажилд орох, даатгалын хураамж тогтооход хүртэл чухал нөлөөтэй. Өндөр зээлийн оноотой хүмүүс эдгээр бүх талбарт илүү таатай нөхцөлийг авч чаддаг.
“Бүрэн скор” компанийн хувьд хөгжингүй орнуудын жишгээр оноогоо тасралтгүй хөгжүүлж, дан ганц зээлийн мэдээлэл бус, хувь хүний зарцуулалтын хэв маяг, хуримтлалын дадал, хэрэглээ, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн зан төлөвийн олон үзүүлэлтүүдийг тооцоололдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр, БүрэнОНОО илүү бодитой, нарийвчилсан мэдээлэл олгодог болох юм.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хувь хүний санхүүгийн мэдээлэлтэй шууд харьцдаг учраас мэдээллийн аюулгүй байдлыг чанд хадгалах нь “Бүрэн скор” компанийн тэргүүний зорилтын нэг болдог. Иймээс мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг мөрдөх, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооны дүрэм, журам, эрх зүйн нийцлийг хангахад онцгой анхаардаг. Энэ хүрээнд 2021 оноос эхлэн жил бүр мэдээллийн технологийн засаглалын COBIT 5.0 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн аудит хийлгэж, үйл ажиллагаандаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт ISO/IEC 27001:2013-г нэвтрүүлэн ажиллаж байна.
ТАНЫ ОНОО ХЭД ВЭ?
БүрэнОНОО нээлтээ хийсэнтэй холбоотойгоор та бүхэнд оноогоо нэг удаа ҮНЭГҮЙ шалгах боломжийг олгож байна. Та мобайл аппликэйшн эсвэл вэбсайтаар оноогоо шалгах боломжтой. Хугацаа хязгаарлагдмал учраас яараарай!
БүрэнОНОО – Зүгээр нэг тоо биш. Таны БОЛОМЖ, ӨСӨЛТ бас ИРЭЭДҮЙ.
Вэбсайтаар оноогоо шалгах ➜ burenscore.mn
Аппликэйшн татах ➜ IOS apps.apple.com/app/burenscore | Android play.google.com/store/apps
Дэлгэрэнгүй мэдээлэл авах ➜ Утас: 7018 7028
Facebook: www.facebook.com/BurenScoreCIB