Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж буйг дуулсан уу? Ингэснээр таны мөнгө, тэр тусам зээлтэй харьцах чадварыг харуулдаг 3 оронтой тоо буюу зээлийн онооны хэрэглээ бүрэн утгаар хэрэглээнд нэвтэрч эхэлж байна. Юу гэсэн үг вэ?
Баяртай зээлийн эдийн засагчдаа, сайн уу Бүрэн Оноо?
Шинэ хуулиар банк, ББСБ зэрэг бүхий л санхүүгийн байгууллагууд зээлийн онооны системийг албан ёсоор ашиглаж эхэлнэ. Ингэснээр зээлийн эдийн засагч танд зээл өгч болох эсэхийг хувийн мэдрэмжээр шийддэг байсан үе ард хоцорч, зөвхөн таны зээлийн оноонд үндэслэн шийдвэр гаргадаг болох юм. Үр дүнд нь:
- Зээл авах боломж илүү шударга, нээлттэй болно.
- Зээл судлах зардал буурснаар зээлийн хүү буурах бодит боломж бүрдэнэ.
- Хүний орлого, зээлийн түүх зэрэг бодит өгөгдөл дээр тулгуурласан оноо бүхий хүн бүр зээлд тэгш хүртээмжтэй болно.
Нэгэнт онооны систем нэвтэрч буй учир эхнээсээ л зээлийн оноо хэрхэн ажилладгийг бүрэн ойлгож, өөрийн оноогоо өндөр түвшинд байлгах нь зүйтэй болов уу.

Зээлийн оноонд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлс:
- Орлого: Мэдээж хэрэг, орлоготой байх хэрэгтэй. Орлогогүй хүнд зээл өгөхгүй нь ойлгомжтой байх. Түүнчлэн орлого тасалдаж болохгүй. Өөрөө хэлбэл ажлаа байн байн солих хэрэггүй гэсэн л үг.
- Өр, орлогын харьцаа: Сарын төлөлт тань сарын орлогыг давж байвал нэмж, зээл өгөхгүй, тэгэхээр мөн оноог доош нь чангаах үзүүлэлт болно. Хамгийн хүсэмжит харьцаа бол өр таны орлогын 40% ба түүнээс доош байх.
- Зээлийн түүх: Зээлийн туршлага оноог өсгөдөг, зээл авч байсан түүхгүй бол оноог мөн доош нь татдаг.
- Зээлийн ангилал: Зээлээ хэр цагт нь төлдөг эсэхийг хэлж буй. Хоцроох тусам зээлийн оноо буурна. Энэ талаар нэмэлтээр дор тайлбарлая.
- Зээлийн тоо: Нэг зэрэг олон зээлтэй байх нь яав ч сайн харагдахгүй, тэгэхээр нэг дор жижиг олон зээл авах аль эсвэл зээлийн эрх үүсгэдэг бол одоогоос болих хэрэгтэй.

Бидэнд тэр бүр орлогоо нэмэгдүүлэх боломж хомс. Цалингийн орлоготой бол тэр болгон хүслээр болохгүй. Тэгэхээр дээрх зүйлсээс таны хянаж чадах нь өр орлогын харьцаа болон зээлийн ангилал юм. Өр орлогын харьцаа бол ойлгомжтой байх гэж бодоод зээлийн ангиллыг бага зэрэг доорх хүснэгтээр тайлбарлая.

Ийнхүү зээлийн төлөлтөө хоцроох нь таны зээлийн оноог бууруулахаас гадна нэмэгдүүлсэн хүү төлдөг гэдгийг мартаж болохгүй. Нүдэнд харагдах үргүй зардлаас гадна зээлийн оноо муудаж, зээлийн хүү өсөх гэдэг бас нэг зардал нэмэгдэнэ. Ер нь л хүсэх зүйл биш шүү.
Эцэст нь дараах зүйлсийг санаж явбал зээлийн оноо тань баяртай байх болно
- Сарын зээлийн төлбөр тань орлогоос давж болохгүй
- Зээлийн төлөлтийг хоцроохгүй байх
- Нэгэн зэрэг олон зээл авахгүй байх
- Орлогоо нэмэх боломж байвал ашиглах
- Зээлээ цаг тухайд нь төлж дуусгах

Өндөр зээлийн оноотой байхыг хүсвэл дараах 3 үйлдлийг хэзээ ч гаргаж болохгүй. Хэт их зээл авах, эсвэл ерөөсөө зээл авахгүй байх, зээлээ хоцроож төлөх. Хэтэрхий ойлгомжтой байна уу? Гэтэл та өөрөө ч мэдэхгүй эдгээр алдааг гаргасан байдаг бол яах вэ?

Хэт их зээл авна гэж юуг хэлэх вэ?
Хамгийн чухал нь таны сарын зээлийн төлөлт сарын орлогын 40%-иас хэтэрч болохгүй. Энэхүү шаардлагыг биелүүлсэн ч хэт олон жижиг зээл авах нь оноонд нөлөөлдөг. Их гэдэг нь олон гэдэг утгыг агуулах боломжтой юм. Мөн та ямар нэгэн зээлийн хамтран зээлдэгчээр орсон юм биш биз? Хэрэв тийм бол таныг их зээлтэй гэж үзэх нөхцөл бүрдэх боломжтой юм. Тэгэхээр ганцхан өр орлогын харьцааг 40%-иас хэтрүүлэхгүй байх нь хангалттай биш билээ.
Зээл авч үзээгүй бол…
Зарим зээлийн онооны систем зээл авч үзээгүй хүнд оноог нь тооцоолж гаргаж чаддаггүй гээд л бод. Тэгэхээр зээл авч байсан туршлага зээлийн оноонд хэр жинтэй нөлөөлдгийг ойлгох болов уу. Зээл авна гэдэг нь зээлийн мөн чанар, утга учрыг ойлгож буйг илэрхийлж буй хэрэг. За тэгээд зээлийг зөв хэмжээгээр авч, тогтмол төлөлтөө цагт төлөөд, хугацаанд хааж чадаж буйгаа харуулчих юм бол оноо дээшээ пуужиндах нь гарцаагүй юм.
Зээлээ хоцроож төлөх…
Таны нэг удаагийн буруу үйлдэл зээлийн оноонд тань 6 жил нөлөө үзүүлэх хүчтэй байдаг гэдгийг мэдэх үү? Түүнчлэн зээлийн төлөлтийг 2 долоо хоногоос дээш хэтрүүлж эхэлбэл таны оноо буурч, зээл олгогч байгууллагууд танд итгэл алдаж эхлэхээс гадна зарим зээлийн хувьд нэмэлт хүү төлөх тохиолдолд ч үүсдэг. Оноо буурна гэдэг нь шинэ авахад зээлийн хүүг өндөр болгохоос гадна одоо төлөх хүү нэмэгдэх гэх мэтээр үргүй зардлыг ар араасаа авчирна. Хар дарсан зүүд л гэсэн үг.

Хэрэв та дээрх алдааг гаргачихсан байна гээд амаа бариад сууж байгаа бол авч болох ойрын болон холын арга чаргаас хуваалцъя.
- Орлогын хэмжээгээ ихэсгэх. Гэхдээ хүслээр болдог амархан зүйл бас биш. Мэдээж орлогоо ихэсгэж чадвал маш сайн.
- Мэдээллээ шинэчлэх. Та өөрийн зээлийн оноогоо тогтмол нягталж, өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгахаас гадна, хаяг өөрчлөгдөх зэргээр оноонд эергээр нөлөөлөх мэдээллээ шинэчилж оноогоо өсгөх боломжтой. Алдаатай мэдээллээс болж оноо тань унасан байх эрсдэл бас бий.
- Олон жижиг зээлүүдийг хаах. Нэг том зээл авч олон зээлүүдээ нэг дор хаах. Ялангуяа өндөр хүүтэй зээлийн апп зээлээс бага хүүтэй цалингийн зээл нь танд ашигтай. Хэрэв боломж байвал бага хүүтэй зээлээр өндөр хүүтэй олон жижиг зээлийг хаах.
- Автомат төлөлт үүсгэх. Та зээлээ төлөхөө мартах гээд байдаг бол автоматаар төлөлт хийгдэх тохиргоо хийх боломжтой эсэхийг банкнаас лавлаад үзэхэд буруудахгүй байх.

Ийнхүү зээлийн оноогоо өсгөж чадвал та бага хүүтэй зээл, өндөр дүнтэй зээл авах боломж бүрдэхээс гадна хариуцлагатай, итгэл даах нэгэн хэмээх нэр хүндийг авах эрин үе эхэлж буй билээ. Зарим улсад ажил ороход хүртэл зээлийн оноог нь хардаг гээд бод. Манайд ч ийм болохыг үгүйсгэхгүй.

Бүрэн оноо гэж яг юу юм бэ?
Хөгжингүй улсуудад сайн зээлийн оноотой хэрэглэгчид муу зээлийн оноотой хэрэглэгчдээс дунджаар 2-5% бага хүүтэй зээл авдаг байна. Харин Монголд зээлийн онооны систем нэвтэрч эхлээд жил орчим болжээ. Тэгвэл ер нь зээлийн оноо гэж яг юу юм бэ? Яагаад бид зээлийн оноогоо мэдэх ёстой вэ?
Монголчуудын бүтээсэн “Бүрэн Оноо” гэж юу вэ?

Зээлийн оноог маш энгийнээр тодорхойлбол таны санхүүгийн чадамжийг эхнэр, нөхрөөс тань илүү мэддэг, нарийн тооцоолдог хиймэл оюун ухаан дээр суурилсан систем юм. Дэлгэрүүлэн Бүрэн Онооны систем дээр жишээ авч тайлбарлавал.
Бүрэн Оноо нь таны орлого, зээлийн түүх, гэрийн хаяг, төлбөрийн сахилга бат зэрэг олон талын мэдээллийг ашиглан таны санхүүгийн хариуцлагыг 300-999 хүртэлх оноогоор үнэлэх юм. Тодруулбал,
- З900-999 (Бүрэн): Маш өндөр орлоготой, төгс сахилга баттай зээлдэгч.
- 770-899 (Онц): Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол.
- 630-769 (Дундаж): Орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатай ч зээлийн эргэн төлөлт зарим үед тогтмол бус.
- 470-629 (Тааруу): Өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй.
- 300-469 (Муу): Орлого тогтворгүй, муу түүхтэй.

Яагаад “Бүрэн Оноо” хэрэгтэй вэ?
Бүрэн Оноо - Хурд
Бүрэн Оноо гарахаас өмнө зээл авах гэж И-Монголиа систем дээрх өөрийн талаарх далан булчирхайгаа тоочно. Зээлийн эдийн засагчид тал засна. Хувцаслалтдаа анхаарна. За бараг л ном уншуулах нь холгүй байсан гэхэд хилсдэхгүй биз. Харин одоо бол зөвхөн Бүрэн Оноо байхад л таныг ямар төрлийн зээлдэгч болохыг хэлэх боломжтой болсон.
Бүрэн Оноо - Зөвлөгч
Нөгөө талдаа сүүлийн үед зээл авахад хэдхэн секунд шаардагдах болсноор онлайнаар худалдан авалт хийхээс ч хялбархан болжээ. Дээр нь хэдэн ч зээлийн апп байгаа юм. Нэг л мэдэхэд 4-5 зээлийн апп-ын хэрэглэгч болоод энэ тэнд баахан зээлтэй болчихсон байдаг. Ингэж явсаар жижиг дүнтэй зээлээ төлөхөө мартаж зээлийн оноогоо муутгах явдал тоймгүй болжээ.
Гэтэл энэ үйлдэл биднийг урт хугацаатай, бага хүүтэй, ирээдүйн хөрөнгө болон орлогын эх үүсвэрийг бий болгож өгдөг ипотек, бизнесийн зээл авахад саад хийдэг гэдгийг анзаарахгүй яваад байх вий. Энэ мэт буруу үйлдэл хийж буйг тань Бүрэн Оноо танд сануулаад өгнө.
Бүрэн Оноо - Шүүгч
Түүнчлэн асар олон зээлийн бүтээгдэхүүн бий болсон өнөө цаг үед зөвхөн НДШ төлөлтийн мэдээлэл дээр үндэслэх нь хангалтгүй байгаа. Учир нь:
Зээл олгогч байгууллагын зүгээс НДШ төлдөггүй ч гэсэн бусад төрлийн тогтмол орлоготой хүмүүст зээл олгомоор байна. Гэхдээ чанаргүй зээлийн хэмжээгээ өсгөмөөргүй байна.
Зээл хүсэгч иргэдийн зүгээс зээлийг зээлээр төлдгөө болимоор байна. Зээлээс зээлийн хооронд бус урд хугацааны үр өгөөжтэй зүйлд мөнгөө зарцуулмаар байна.

Дээрх нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх зорилготойгоор зээлийн онооны систем гарч ирсэн билээ. Цаашид хэрэглэгчдийн тоо, тэдгээрийн мэдээлэл өсөх тусам энэхүү систем улам төгөлдөршиж явах тул санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүст үзүүлэх ашиг тус нь нэмэгдэх нь гарцаагүй.
Бусад онооны системээс ямар ялгаатай вэ?
Одоогоор Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй кредит онооны 2 байгууллага байдаг ба түүний нэг нь Бүрэн Скор компанийн Бүрэн Оноо юм. Бүрэн Онооны хувьд зээлийн түүхгүй байсан ч таны оноог бодож өгдөг гэдгээрээ бусад онооны системээс ялгаатай юм.
Зээлийн түүхгүй хүмүүсийн дундаж оноо 511 орчим байх ба таны орлого тогтмол, мөн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэхгүй байхад богино хугацаанд өсөх боломжтой юм. Ийнхүү Бүрэн Оноо бий болсноор таныг хариуцлагатай нэгэн гэдгийг зээл олгогч байгууллагуудад батлах шаардлагагүй болохоос гадна, та өөрөө өөртөө хувийн зорилго зорилтыг тавьж, чамбай зээлдэгч болох боломжтой.
Бүрэн оноог өсгөх Шифи
Эцэст нь хэлэхэд Бүрэн Оноогоор дамжуулан санхүүгийн сахилга баттай иргэн болоход та дараах алхмуудыг хэрэгжүүлэхэд болох билээ.
- Зээл авсан бол хугацаанд нь төлөх;
- Орлогоо тогтворжуул, боломжтой бол нэмэлт эх үүсвэр бий болгох;
- Зээлээ бага багаар авч, тогтмол хугацаанд бүрэн төлж сурах;
- Санхүүгийн сахилга батыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх;
Яг одоо өөрийн Бүрэн Оноогоо шалгаарай! Санхүүгийн зөв зуршлаа эхнээс нь зөв төлөвлөж, ирээдүйдээ боломж нээцгээе.

