Бүрэн оноо гэж яг юу юм бэ?

Хөгжингүй улсуудад сайн зээлийн оноотой хэрэглэгчид муу зээлийн оноотой хэрэглэгчдээс дунджаар 2-5% бага хүүтэй зээл авдаг байна. Харин Монголд зээлийн онооны систем нэвтэрч эхлээд жил орчим болжээ. Тэгвэл ер нь зээлийн оноо гэж яг юу юм бэ? Яагаад бид зээлийн оноогоо мэдэх ёстой вэ?

Монголчуудын бүтээсэн “Бүрэн Оноо” гэж юу вэ?

Зээлийн оноог маш энгийнээр тодорхойлбол таны санхүүгийн чадамжийг эхнэр, нөхрөөс тань илүү мэддэг, нарийн тооцоолдог хиймэл оюун ухаан дээр суурилсан систем юм. Дэлгэрүүлэн Бүрэн Онооны систем дээр жишээ авч тайлбарлавал.

Бүрэн Оноо нь таны орлого, зээлийн түүх, гэрийн хаяг, төлбөрийн сахилга бат зэрэг олон талын мэдээллийг ашиглан таны санхүүгийн хариуцлагыг 300-999 хүртэлх оноогоор үнэлэх юм. Тодруулбал,

  • З900-999 (Бүрэн): Маш өндөр орлоготой, төгс сахилга баттай зээлдэгч.
  • 770-899 (Онц): Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол.
  • 630-769 (Дундаж): Орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатай ч зээлийн эргэн төлөлт зарим үед тогтмол бус.
  • 470-629 (Тааруу): Өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй.
  • 300-469 (Муу): Орлого тогтворгүй, муу түүхтэй.

Яагаад “Бүрэн Оноо” хэрэгтэй вэ?

Бүрэн Оноо - Хурд 

Бүрэн Оноо гарахаас өмнө зээл авах гэж И-Монголиа систем дээрх өөрийн талаарх далан булчирхайгаа тоочно. Зээлийн эдийн засагчид тал засна. Хувцаслалтдаа анхаарна. За бараг л ном уншуулах нь холгүй байсан гэхэд хилсдэхгүй биз. Харин одоо бол зөвхөн Бүрэн Оноо байхад л таныг ямар төрлийн зээлдэгч болохыг хэлэх боломжтой болсон.

Бүрэн Оноо - Зөвлөгч 

Нөгөө талдаа сүүлийн үед зээл авахад хэдхэн секунд шаардагдах болсноор онлайнаар худалдан авалт хийхээс ч хялбархан болжээ. Дээр нь хэдэн ч зээлийн апп байгаа юм. Нэг л мэдэхэд 4-5 зээлийн апп-ын хэрэглэгч болоод энэ тэнд баахан зээлтэй болчихсон байдаг. Ингэж явсаар жижиг дүнтэй зээлээ төлөхөө мартаж зээлийн оноогоо муутгах явдал тоймгүй болжээ.

Гэтэл энэ үйлдэл биднийг урт хугацаатай, бага хүүтэй, ирээдүйн хөрөнгө болон орлогын эх үүсвэрийг бий болгож өгдөг ипотек, бизнесийн зээл авахад саад хийдэг гэдгийг анзаарахгүй яваад байх вий. Энэ мэт буруу үйлдэл хийж буйг тань Бүрэн Оноо танд сануулаад өгнө.

Бүрэн Оноо - Шүүгч 

Түүнчлэн асар олон зээлийн бүтээгдэхүүн бий болсон өнөө цаг үед зөвхөн НДШ төлөлтийн мэдээлэл дээр үндэслэх нь хангалтгүй байгаа. Учир нь:

Зээл олгогч байгууллагын зүгээс НДШ төлдөггүй ч гэсэн бусад төрлийн тогтмол орлоготой хүмүүст зээл олгомоор байна. Гэхдээ чанаргүй зээлийн хэмжээгээ өсгөмөөргүй байна.

Зээл хүсэгч иргэдийн зүгээс зээлийг зээлээр төлдгөө болимоор байна. Зээлээс зээлийн хооронд бус урд хугацааны үр өгөөжтэй зүйлд мөнгөө зарцуулмаар байна.

Дээрх нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх зорилготойгоор зээлийн онооны систем гарч ирсэн билээ. Цаашид хэрэглэгчдийн тоо, тэдгээрийн мэдээлэл өсөх тусам энэхүү систем улам төгөлдөршиж явах тул санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүст үзүүлэх ашиг тус нь нэмэгдэх нь гарцаагүй.

Бусад онооны системээс ямар ялгаатай вэ?

Одоогоор Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй кредит онооны 2 байгууллага байдаг ба түүний нэг нь Бүрэн Скор компанийн Бүрэн Оноо юм. Бүрэн Онооны хувьд зээлийн түүхгүй байсан ч таны оноог бодож өгдөг гэдгээрээ бусад онооны системээс ялгаатай юм.

Зээлийн түүхгүй хүмүүсийн дундаж оноо 511 орчим байх ба таны орлого тогтмол, мөн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэхгүй байхад богино хугацаанд өсөх боломжтой юм. Ийнхүү Бүрэн Оноо бий болсноор таныг хариуцлагатай нэгэн гэдгийг зээл олгогч байгууллагуудад батлах шаардлагагүй болохоос гадна, та өөрөө өөртөө хувийн зорилго зорилтыг тавьж, чамбай зээлдэгч болох боломжтой.

Бүрэн оноог өсгөх Шифи

Эцэст нь хэлэхэд Бүрэн Оноогоор дамжуулан санхүүгийн сахилга баттай иргэн болоход та дараах алхмуудыг хэрэгжүүлэхэд болох билээ.

  • Зээл авсан бол хугацаанд нь төлөх;
  • Орлогоо тогтворжуул, боломжтой бол нэмэлт эх үүсвэр бий болгох;
  • Зээлээ бага багаар авч, тогтмол хугацаанд бүрэн төлж сурах;
  • Санхүүгийн сахилга батыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх;

Яг одоо өөрийн Бүрэн Оноогоо шалгаарай! Санхүүгийн зөв зуршлаа эхнээс нь зөв төлөвлөж, ирээдүйдээ боломж нээцгээе.