Бид Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Хан-Уул дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийг шударгаар биелүүлсэн үзүүлэлтээр 2025 оны “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар тодорлоо.

Бидний энэхүү амжилт бол манай баг хамт олны хичээл зүтгэл төдийгүй, харилцагч, түншүүдийн маань итгэлцлийн үр дүн юм.

Бид цаашид ч хариуцлагатай бизнес эрхэлж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, ёс зүйтэй бизнесийн зарчмыг баримтлан ажиллах болно.