КАРЬЕР

Бидэнтэй нэгдэхийг хүсэж буй хүн бүрт бид шинэ санаачилга, хамтын үнэ цэнэ, мэргэжлийн өсөлт хөгжилд тулгуурласан орчныг санал болгож байна.
Нэгдэх
ШАЛТГААН
Хүн төвтэй
Манай хамт олны соёлын гол үнэт зүйл бол харилцан хүндлэл, нээлттэй харилцаа, хамтын дэмжлэг юм. Бид нэг зорилгын төлөө урам зоригтойгоор хамтдаа өсөж, амьдрал ба ажлын тэнцвэрийг эрхэмлэдэг.
Өсөлт хөгжлийн хязгааргүй орон зай
Бид ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэхийг зорьдог. Мэргэжлийн сургалт, дижитал ур чадварын хөгжүүлэлт, шинэ сорилт бүхий төсөлд оролцох замаар та өөрийгөө дараагийн түвшинд хүргэх боломжтой.
Бодит нөлөө үзүүлэх боломж
Манай компанид ажилласнаар та Монголын санхүү, технологийн салбарт шинэ шийдэл бүтээж, хэрэглэгчдийн итгэл дээр суурилсан инновацийн хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах боломжтой.
Сонгон
ШАЛГАРУУЛАЛТ
Анкет бөглөх
Lambda.global сайтаар орж, өөрийн сонирхож буй албан тушаалдаа анкет бөглөнө . Энэ шатанд таны мэдлэг, туршлага, хүсэл тэмүүллийг бид анхааралтай үнэлж, таныг хамгийн тохирох боломжид холбох эхлэл болно.
Сонгон шалгаруулалт
Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ажил олгогчтой ярилцлага хийнэ. Энэ шатанд бид таны ур чадвар, хандлага, хамт олны уур амьсгалд нийцэх байдлыг тань илүү гүнзгий мэдэх зорилготой бөгөөд харилцан итгэлцэлд тулгуурласан нээлттэй ярилцлага өрнөнө.