БҮТЭЭГДЭХҮҮН

Бид байгууллага, иргэнд санхүүгийн итгэлцлийг нэмэгдүүлж, ухаалаг шийдвэр гаргах ил тод орчныг бүрдүүлэх найдвартай шийдлийг санал болгож байна.
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
Зээлдэгчийн өр төлбөртэй холбоотой харилцааны талаарх ерөнхий мэдээллийг агуулсан санхүүгийн дэлгэрэнгүй баримт бичиг.
Малын "А" дансны лавлагаа
Малын А дансны лавлагаа нь сүүлийн оны мал тооллогоор таны эзэмшилд тоологдсон таван хошуу малын дэлгэрэнгүй тоо мэдээлэл болон түүний өсөлт бууралтыг харуулсан баримт бичиг юм.
Бүрэн онооны лавлагаа
Бүрэн Оноо нь Монгол хүний санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгууль зэрэг олон төрлийн мэдээллийг хиймэл оюунаар боловсруулан, санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг дэвшилтэт онооны систем юм.
Хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолт
Энэхүү лавлагаа нь Сангийн сайдын 2023 оны А/258 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гардаг бөгөөд иргэн болон хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэхийг цахим системээр баталгаажуулсан, тендерт ашиглах албан ёсны баримт бичиг юм.
Бусад байгууллагаас өр төлбөртэй эсэх тодорхойлолт
СӨХ, ус, дулаан, цахилгаан гэх мэт бусад байгууллагаас өр төлбөртэй эсэхийг тодорхойлсон баримт бичиг.
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
Зээлдэгчийн өр төлбөртэй холбоотой харилцааны талаарх ерөнхий мэдээллийг агуулсан санхүүгийн дэлгэрэнгүй баримт бичиг.
Малын "А" дансны лавлагаа
Малын А дансны лавлагаа нь сүүлийн оны мал тооллогоор таны эзэмшилд тоологдсон таван хошуу малын дэлгэрэнгүй тоо мэдээлэл болон түүний өсөлт бууралтыг харуулсан баримт бичиг юм.
Бүрэн онооны лавлагаа
Бүрэн Оноо нь Монгол хүний санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгууль зэрэг олон төрлийн мэдээллийг хиймэл оюунаар боловсруулан, санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг дэвшилтэт онооны систем юм.
Хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолт
Энэхүү лавлагаа нь Сангийн сайдын 2023 оны А/258 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гардаг бөгөөд иргэн болон хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэхийг цахим системээр баталгаажуулсан, тендерт ашиглах албан ёсны баримт бичиг юм.
Бусад байгууллагаас өр төлбөртэй эсэх тодорхойлолт
СӨХ, ус, дулаан, цахилгаан гэх мэт бусад байгууллагаас өр төлбөртэй эсэхийг тодорхойлсон баримт бичиг.
ИРГЭНД
өгөх үнэ цэн
Цагаа хэмнэ
Зээлдэгч таны үйл ажиллагааг хялбарчлах, шийдвэр гаргалтыг оновчтой болгох лавлагаа болон тодорхойлолтуудыг нэг дороос.
Санхүүгээ удирд
Зээл, өр төлбөр, онооны мэдээллээ цахим байдлаар шалгах, хянах, засах бүрэн эрх таны гарт байна. Бид таны мэдээллийг аюулгүй хадгалж, зөвхөн таны зөвшөөрлөөр ашигладаг тул итгэлтэй байж болно.
ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ТӨЛӨӨЛҮҮЛ
Бүрэн Оноо нь хэрэглэгчийн зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, санхүүгийн хандлагыг ухаалгаар илэрхийлж, оноонд нөлөөлсөн шалтгаануудыг тодорхой харуулан, өсөлт бууралтын түүхийг ил тод үзүүлж, оноонд тохирсон зээл болон санхүүгийн бүтээгдэхүүний онцгой саналуудаас шууд авах боломжийг олгодог дэвшилтэт систем юм.
Апп татах
БАЙГУУЛЛАГАД
өгөх үнэ цэн
Эрсдэлийн удирдлага
Бүрэн Скорын лавлагаанууд нь зээлдэгч, иргэн, аж ахуйн нэгжийн өрийн сахилга бат, төлбөрийн чадвар, санхүүгийн хандлагыг 90% үнэн зөвөөр нотолдог.
Ил тод
Эдгээр лавлагаа нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг нотлох хэрэгсэл болдог.
Мэдээллийн аюулгүй байдал
Бид “Зээлийн мэдээллийн тухай хууль” болон Монголбанкнаас баталсан мэдээлэл солилцооны журам, ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын стандартын дагуу мэдээллийн хамгаалалтыг хэрэгжүүлдэг.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Бүрэн Онооны лавлагаанд зээлийн анх олгосон хэмжээ буюу банк, санхүүгийн байгууллагаас зээлдэгчид олгосон нийт дүнг харуулдаг.

Зээлийн мэдээлэл нь таны гэрээний статус-аас хамаарч бүртгэгддэг. Шугамын зээл, апп-д суурилсан уян хатан зээлийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй бол үлдэгдэл 0 төгрөг байсан ч системд идэвхтэй зээл гэж тооцогдоно.

“Хар жагсаалт” гэдэг ойлголт одоо хуульд байхгүй болсон. Өмнө нь зээл төлөлтийн муу түүхтэй иргэдийг шууд зээлээс хасдаг хатуу шалгуур хэрэглэдэг байсан бол, одоо онооны систем хэрэгжиж байна.

Та зээл авахыг хүсэж буй банк, ББСБ болон зээлийн байгууллагаасаа Бүрэн Оноо ашиглан үнэлгээ хийдэг эсэхийг лавлаарай.

Зээлийн эрх нь тухайн банк эсвэл ББСБ-ын дотоод журмаас шалтгаалдаг. Жишээлбэл, банкууд их дүнтэй зээл олгодог тул ихэвчлэн 750 онооноос дээш үнэлгээтэй зээлдэгчийг илүүд үздэг. Харин ББСБ болон финтек байгууллагууд бага дүнтэй зээл олгодог тул 600 онооноос дээш оноотой бол зээл судлуулах боломжтой байдаг.

И-Монголиа апп дахь оноо нь Сайнскор байгууллагын олон улсын FICO загвараар, зөвхөн таны зээлийн түүхийн мэдээлэлд үндэслэн тооцогддог. Харин Бүрэн Оноо нь илүү нарийн алгоритмаар ажилладаг бөгөөд зээлийн түүхээс гадна орлого, өр-орлогын харьцаа, төлбөрийн сахилга бат, идэвхтэй хэрэглээний мэдээлэл зэрэг олон хүчин зүйлсийг хамтад нь үнэлдэг. Тиймээс оноо зөрүүтэй байж болох ч хоёулаа үнэн зөв, зүгээр л өөр өөр үнэлгээний загвартай гэдгийг ойлгоорой.

Оноо нэмэгдэх нь зөвхөн зээлээ хааснаар биш, харин зээлээ хугацаанд нь төлж, өр-орлогын харьцаагаа зохистой түвшинд хадгалснаар өсдөг. Зээлээ бүрэн хаах нь сайн нөлөөтэй ч, хамгийн чухал нь тогтмол орлоготой, төлөлт хэвийн зээлдэгч байх явдал юм.

Та доорх хүчин зүйлсэд анхаарах юм бол таны оноо нэмэгдэнэ шүү.
- Сарын зээлийн төлбөр тань орлогоос давж болохгүй
- Зээлийн төлөлтийг хоцроохгүй байх
- Нэгэн зэрэг олон зээл авахгүй байх
- Орлогоо нэмэх боломж байвал ашиглах
- Зээлээ цаг тухайд нь төлж дуусгах

Бүрэн Оноо нь таны зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, орлого, өр-орлогын харьцаа зэрэг мэдээлэлд үндэслэн автоматаар шинэчлэгддэг. Таны зээлийн болон орлогын мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд оноо шинэ тооцооллоор автоматаар шинэчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, оноо өсөх эсвэл буурах нь таны санхүүгийн сахилга бат, төлөлтийн зан төлөвөөс шууд хамаардаг.

Бүрэн Оноо нь Монгол хүний санхүүгийн онцлогт нийцсэн хиймэл оюунд суурилсан үнэлгээний систем юм. Энэ нь таны зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, орлого, худалдан авалтын хэв маяг, байршил, торгууль зэрэг олон төрлийн мэдээллийг нэгтгэн тооцоолж, таны санхүүгийн найдвартай байдлыг илэрхийлдэг оноо юм.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн дагуу зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн үнэн зөв мэдээллийг устгах боломжгүй. Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн болон төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд хадгалагдана. Харин хэрэв мэдээлэл буруу эсвэл бүрэн бус гэж үзвэл тухайн мэдээллийг илгээсэн байгууллагаас шинэчлэхийг шаардах эрхтэй.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19.1-д зааснаар, иргэн болон аж ахуйн нэгжийн бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд хадгалагддаг.
Харин төлөгдөж дуусаагүй зээл, төлбөрийн мэдээлэл нь зээл бүрэн хаагдах хүртэл байнга хадгалагдана.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4.1.12-т зааснаар, зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь зээлийн мэдээллийн сангаас иргэн, аж ахуйн нэгжид цахим эсвэл бичгийн хэлбэрээр өгдөг зээлийн болон зээлийн түүхийн мэдээлэл юм.
Өөрөөр хэлбэл, энэ лавлагаа нь таны зээлтэй холбоотой бүх албан ёсны мэдээллийг нэгтгэсэн баримт бичиг юм.