ХАМТРАЛ

Зээл олгогч болон бусад санхүүгийн байгууллагад тохиромжтой дэвшилтэт шийдлүүд.
БАЙГУУЛЛАГАД
зориулсан шийдэл
ЛАВЛАГАА БОЛОН ТОДОРХОЙЛОЛТ
Зээлдүүлэгч таны үйл ажиллагааг хялбарчлах, шийдвэр гаргалтыг оновчтой болгох лавлагаа болон тодорхойлолтуудыг нэг дороос.
ДАНСНЫ ХУУЛГА АНАЛИЗ
Хувиараа бизнес эрхлэгчийн бизнесийн орлогыг дансны хуулгаар нотлох хамгийн цаг барсан ажил байдаг. Тэгвэл бид танд хэрэглэгчийн дансны хуулгыг хиймэл оюун ухааны тусламжтай анализ хийх боломжтой хялбар шийдлийг санал болгож байна.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ОНОО
Зээлдүүлэгчийг зээлийн судалгааны цагийг хөнгөвчилж, шийдвэр гаргалтыг оновчтой болгох хэрэглэгчийн зээлжих чадварыг илтгэсэн Бүрэн Оноо, Зээлийн Оноо болон зөвхөн танд тохирсон хялбар шийдлүүдийг санал болгож байна.
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА
Зээлдүүлэгч таныг эрсдэлээ удирдахад туслахуйц түр нийлүүлэлт, сахилга батын түүх, лавлагааны сэрэмжлүүлэг, УТНБЭ зэрэг шийдлүүдийг санал болгож байна.
ХАМТРАГЧИД
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Бүрэн Онооны лавлагаанд зээлийн анх олгосон хэмжээ буюу банк, санхүүгийн байгууллагаас зээлдэгчид олгосон нийт дүнг харуулдаг.

Зээлийн мэдээлэл нь таны гэрээний статус-аас хамаарч бүртгэгддэг. Шугамын зээл, апп-д суурилсан уян хатан зээлийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй бол үлдэгдэл 0 төгрөг байсан ч системд идэвхтэй зээл гэж тооцогдоно.

“Хар жагсаалт” гэдэг ойлголт одоо хуульд байхгүй болсон. Өмнө нь зээл төлөлтийн муу түүхтэй иргэдийг шууд зээлээс хасдаг хатуу шалгуур хэрэглэдэг байсан бол, одоо онооны систем хэрэгжиж байна.

Та зээл авахыг хүсэж буй банк, ББСБ болон зээлийн байгууллагаасаа Бүрэн Оноо ашиглан үнэлгээ хийдэг эсэхийг лавлаарай.

Зээлийн эрх нь тухайн банк эсвэл ББСБ-ын дотоод журмаас шалтгаалдаг. Жишээлбэл, банкууд их дүнтэй зээл олгодог тул ихэвчлэн 750 онооноос дээш үнэлгээтэй зээлдэгчийг илүүд үздэг. Харин ББСБ болон финтек байгууллагууд бага дүнтэй зээл олгодог тул 600 онооноос дээш оноотой бол зээл судлуулах боломжтой байдаг.

И-Монголиа апп дахь оноо нь Сайнскор байгууллагын олон улсын FICO загвараар, зөвхөн таны зээлийн түүхийн мэдээлэлд үндэслэн тооцогддог. Харин Бүрэн Оноо нь илүү нарийн алгоритмаар ажилладаг бөгөөд зээлийн түүхээс гадна орлого, өр-орлогын харьцаа, төлбөрийн сахилга бат, идэвхтэй хэрэглээний мэдээлэл зэрэг олон хүчин зүйлсийг хамтад нь үнэлдэг. Тиймээс оноо зөрүүтэй байж болох ч хоёулаа үнэн зөв, зүгээр л өөр өөр үнэлгээний загвартай гэдгийг ойлгоорой.

Оноо нэмэгдэх нь зөвхөн зээлээ хааснаар биш, харин зээлээ хугацаанд нь төлж, өр-орлогын харьцаагаа зохистой түвшинд хадгалснаар өсдөг. Зээлээ бүрэн хаах нь сайн нөлөөтэй ч, хамгийн чухал нь тогтмол орлоготой, төлөлт хэвийн зээлдэгч байх явдал юм.

Та доорх хүчин зүйлсэд анхаарах юм бол таны оноо нэмэгдэнэ шүү.
- Сарын зээлийн төлбөр тань орлогоос давж болохгүй
- Зээлийн төлөлтийг хоцроохгүй байх
- Нэгэн зэрэг олон зээл авахгүй байх
- Орлогоо нэмэх боломж байвал ашиглах
- Зээлээ цаг тухайд нь төлж дуусгах

Бүрэн Оноо нь таны зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, орлого, өр-орлогын харьцаа зэрэг мэдээлэлд үндэслэн автоматаар шинэчлэгддэг. Таны зээлийн болон орлогын мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд оноо шинэ тооцооллоор автоматаар шинэчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, оноо өсөх эсвэл буурах нь таны санхүүгийн сахилга бат, төлөлтийн зан төлөвөөс шууд хамаардаг.

Бүрэн Оноо нь Монгол хүний санхүүгийн онцлогт нийцсэн хиймэл оюунд суурилсан үнэлгээний систем юм. Энэ нь таны зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, орлого, худалдан авалтын хэв маяг, байршил, торгууль зэрэг олон төрлийн мэдээллийг нэгтгэн тооцоолж, таны санхүүгийн найдвартай байдлыг илэрхийлдэг оноо юм.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн дагуу зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн үнэн зөв мэдээллийг устгах боломжгүй. Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн болон төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд хадгалагдана. Харин хэрэв мэдээлэл буруу эсвэл бүрэн бус гэж үзвэл тухайн мэдээллийг илгээсэн байгууллагаас шинэчлэхийг шаардах эрхтэй.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19.1-д зааснаар, иргэн болон аж ахуйн нэгжийн бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд хадгалагддаг.
Харин төлөгдөж дуусаагүй зээл, төлбөрийн мэдээлэл нь зээл бүрэн хаагдах хүртэл байнга хадгалагдана.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4.1.12-т зааснаар, зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь зээлийн мэдээллийн сангаас иргэн, аж ахуйн нэгжид цахим эсвэл бичгийн хэлбэрээр өгдөг зээлийн болон зээлийн түүхийн мэдээлэл юм.
Өөрөөр хэлбэл, энэ лавлагаа нь таны зээлтэй холбоотой бүх албан ёсны мэдээллийг нэгтгэсэн баримт бичиг юм.