“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4.1.12-т зааснаар, зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь зээлийн мэдээллийн сангаас иргэн, аж ахуйн нэгжид цахим эсвэл бичгийн хэлбэрээр өгдөг зээлийн болон зээлийн түүхийн мэдээлэл юм.
Өөрөөр хэлбэл, энэ лавлагаа нь таны зээлтэй холбоотой бүх албан ёсны мэдээллийг нэгтгэсэн баримт бичиг юм.
“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д зааснаар,
зээлийн мэдээллийн лавлагаа нь зээлийн мэдээллийн санд хадгалагдаж буй иргэн, аж ахуйн нэгжийн зээл болон төлбөрийн түүхийн мэдээллийг цахим эсвэл бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх албан ёсны баримт юм.
Энэхүү лавлагаанд таны:
-
Зээлийн тоо, төрөл, анхны дүн
-
Төлөлтийн түүх, хугацаа хэтэрсэн эсэх
-
Зээлийн үлдэгдэл болон төлөлтийн байдал
зэрэг мэдээлэл багтдаг бөгөөд зээлдүүлэгч байгууллагууд таны зээлийн итгэлцэл, найдвартай байдлыг үнэлэхэд ашигладаг.
