Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж буйг дуулсан уу? Ингэснээр таны мөнгө, тэр тусам зээлтэй харьцах чадварыг харуулдаг 3 оронтой тоо буюу зээлийн онооны хэрэглээ бүрэн утгаар хэрэглээнд нэвтэрч эхэлж байна. Юу гэсэн үг вэ?
Баяртай зээлийн эдийн засагчдаа, сайн уу Бүрэн Оноо?
Шинэ хуулиар банк, ББСБ зэрэг бүхий л санхүүгийн байгууллагууд зээлийн онооны системийг албан ёсоор ашиглаж эхэлнэ. Ингэснээр зээлийн эдийн засагч танд зээл өгч болох эсэхийг хувийн мэдрэмжээр шийддэг байсан үе ард хоцорч, зөвхөн таны зээлийн оноонд үндэслэн шийдвэр гаргадаг болох юм. Үр дүнд нь:
- Зээл авах боломж илүү шударга, нээлттэй болно.
- Зээл судлах зардал буурснаар зээлийн хүү буурах бодит боломж бүрдэнэ.
- Хүний орлого, зээлийн түүх зэрэг бодит өгөгдөл дээр тулгуурласан оноо бүхий хүн бүр зээлд тэгш хүртээмжтэй болно.
Нэгэнт онооны систем нэвтэрч буй учир эхнээсээ л зээлийн оноо хэрхэн ажилладгийг бүрэн ойлгож, өөрийн оноогоо өндөр түвшинд байлгах нь зүйтэй болов уу.
Зээлийн оноонд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлс:
- Орлого: Мэдээж хэрэг, орлоготой байх хэрэгтэй. Орлогогүй хүнд зээл өгөхгүй нь ойлгомжтой байх. Түүнчлэн орлого тасалдаж болохгүй. Өөрөө хэлбэл ажлаа байн байн солих хэрэггүй гэсэн л үг.
- Өр, орлогын харьцаа: Сарын төлөлт тань сарын орлогыг давж байвал нэмж, зээл өгөхгүй, тэгэхээр мөн оноог доош нь чангаах үзүүлэлт болно. Хамгийн хүсэмжит харьцаа бол өр таны орлогын 40% ба түүнээс доош байх.
- Зээлийн түүх: Зээлийн туршлага оноог өсгөдөг, зээл авч байсан түүхгүй бол оноог мөн доош нь татдаг.
- Зээлийн ангилал: Зээлээ хэр цагт нь төлдөг эсэхийг хэлж буй. Хоцроох тусам зээлийн оноо буурна. Энэ талаар нэмэлтээр дор тайлбарлая.
- Зээлийн тоо: Нэг зэрэг олон зээлтэй байх нь яав ч сайн харагдахгүй, тэгэхээр нэг дор жижиг олон зээл авах аль эсвэл зээлийн эрх үүсгэдэг бол одоогоос болих хэрэгтэй.
Бидэнд тэр бүр орлогоо нэмэгдүүлэх боломж хомс. Цалингийн орлоготой бол тэр болгон хүслээр болохгүй. Тэгэхээр дээрх зүйлсээс таны хянаж чадах нь өр орлогын харьцаа болон зээлийн ангилал юм. Өр орлогын харьцаа бол ойлгомжтой байх гэж бодоод зээлийн ангиллыг бага зэрэг доорх хүснэгтээр тайлбарлая.
Ийнхүү зээлийн төлөлтөө хоцроох нь таны зээлийн оноог бууруулахаас гадна нэмэгдүүлсэн хүү төлдөг гэдгийг мартаж болохгүй. Нүдэнд харагдах үргүй зардлаас гадна зээлийн оноо муудаж, зээлийн хүү өсөх гэдэг бас нэг зардал нэмэгдэнэ. Ер нь л хүсэх зүйл биш шүү.
Эцэст нь дараах зүйлсийг санаж явбал зээлийн оноо тань баяртай байх болно
- Сарын зээлийн төлбөр тань орлогоос давж болохгүй
- Зээлийн төлөлтийг хоцроохгүй байх
- Нэгэн зэрэг олон зээл авахгүй байх
- Орлогоо нэмэх боломж байвал ашиглах
- Зээлээ цаг тухайд нь төлж дуусгах