Version 2.0 онцлох шинэчлэлтүүдийг танилцуулж байна.
2021 онд бид “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх анхны хувийн хэвшлийн байгууллага болсон. Энэ бол төрийн чиг үүргийн нэг хэсгийг хувийн хэвшилд итгэж даатгасан, санхүүгийн ил тод, хүртээмжтэй, шинэ үеийн үйлчилгээний эхлэл юм.
Тэр цагаас хойш 5 жилийн турш тасралтгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулсаар ирсэн. Бидний алсын хараа бол иргэдэд зээлийн оноог шударга, хүртээмжтэй, ойлгомжтой болгох замаар зээлийн эрүүл орчныг бүрдүүлэх явдал юм.
Тиймээс бид BurenScore аппликейшнээ бүрэн шинэчиллээ.
“Бүрэн Оноо” - Өөрийгөө бүрэн төлөөлүүл
- Онооны тайлбар код: Оноонд чинь нөлөөлж буй гол шалтгаануудыг тодорхой харуулна.
- Онооны түүх: Өссөн үү, буурсан уу. Бүгд ил тод.
- Онцгой санал: Оноонд чинь тохирсон зээл, бусад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний саналуудаас шууд авах боломжтой.
“Дансны хуулга” – Орлогоо баталгаажуулах ухаалаг арга
Орлогоо нотлоход бичиг цаасны дарамттай тулгарч байна уу? Одоо үгүй!
BurenScore-ийн “Дансны хуулга” тайлан нь таны орлого, зарлага, сарын дундаж, зээлд ашиглах боломжтой дүн зэргийг нэг дор нэгтгэн харуулах болно. Энгийн иргэн, бизнес эрхлэгч, эсвэл зээлийн эдийн засагч хэн бүхэнд зориулсан санхүүгийн дүн шинжилгээний туслах юм.
“Автомашины үнэлгээ” – Машиныхаа бодит үнийг мэд
Автомашин зарах, худалдан авах, зээлд барьцаалах эсвэл даатгуулах гэж байна уу?
“Энэ машины бодит үнэ хэд бол?” гэж бодож байна уу? BurenScore танд албан ёсны, найдвартай хариулт өгнө.
Манай “Автомашины үнэлгээ” үйлчилгээ нь тухайн автомашины марк, модель, үйлдвэрлэсэн он, ашиглалтын түвшин зэрэг үзүүлэлтэд үндэслэн зах зээлийн дундаж болон бодит үнэлгээг гаргадаг.
Шинэ UX/UI - Хэрэглэгчийн туршлагыг илүү хөнгөвчиллөө
BurenScore аппликейшн илүү хялбар, цэгцтэй, ойлгомжтой болсон.
Бид хэрэглэгчийн алхам бүрийг хялбарчилж, “хялбар туршлага” бий болгохын тулд UX/UI дизайндаа бүрэн шинэчлэл хийлээ.
Яг одоо App Store болон Google Play-ээс шинэ хувилбараа татаад аваарай.