“БүрэнСкор” зээлийн мэдээллийн сан нь 2020 оноос хойш Монголбанкны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид иргэдийн санхүүгийн сахилга батыг дэмжих, зээлийн хүүг бууруулах, хар жагсаалтыг онооны системд шилжүүлэх зорилготой ажилладаг компани билээ.
Санхүүгийн зах зээлд тогтсон шинэ соёл
2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Монголын санхүүгийн зах зээлд томоохон шилжилт хийгдсэн. Өнөөдөр 250 гаруй банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг зөвхөн оноонд суурилж урьдчилан үнэлдэг болсон бөгөөд иргэд ч зээл авахдаа өөрийн оноогоо заавал лавлуулдаг шинэ соёл тогтоод байна.
Бид 2025 онд Зээлжих зэрэглэлийн (alternative) оноог зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бол, 2026 оны 5 дугаар сараас эхлэн иргэдэд зориулсан албан ёсны Зээлийн Оноо (Generic Score)-г өгч эхэллээ.
Зээлийн оноо (Generic Score) гэж юу вэ?
Энэхүү оноо нь таны санхүүгийн хариуцлагыг илтгэх гол толь юм. Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дараах өгөгдлүүдэд тулгуурлан, Хиймэл оюун ухааны (AI) алгоритмаар тооцож, таныг 300-999 оноогоор үнэлдэг.
-
Эргэн төлөлтийн түүх: Зээл, лизингийн төлбөрөө хугацаандаа төлдөг үү, хоцроож байсан уу?
-
Өрийн хэмжээ: Одоо байгаа нийт зээлийн үлдэгдэл тань хэд вэ?
-
Сарын төлөлт: Сар бүр зээлэнд тогтмол зарцуулж буй дүн.
-
Идэвхтэй хандалт: Богино хугацаанд, олон удаа зээл авахаар оролдсон уу?
Лавлагааны үнэ 3,000₮ ➡️ 1,000₮ боллоо
Бид зээлийн оноог иргэн бүрд илүү ойлгомжтой, хүртээмжтэй, шударгаар үнэлүүлэх зарчмыг баримталдаг. Иргэд өөрийн зээлийн оноог санхүүгийн ямар нэгэн дарамтгүйгээр тогтмол лавлах, оноогоо өсгөх болон арчлах боломжийг бүрдүүлэхээр бид ажиллаж байна.
Энэхүү зорилгынхоо хүрээнд Бүрэн-Зээлийн онооны лавлагааны үнийг 3 дахин бууруулж, ердөө 1,000₮ болголоо.
📲 Хаанаас лавлах вэ? Та eMongolia болон Burenscore аппликэйшнээр нэвтрэн, хэдхэн секундийн дотор зээлийн онооны нэгдсэн лавлагаагаа авах боломжтой.
“ЗЭЭЛИЙН ОНООГОО ХАЙРЛАХГҮЙ БОЛ ХЭН Ч ЧАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ.
