BurenScore болон Fundea олон нийтийн санхүүжилтийн төслүүдийн итгэлцэл, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Fundea дээр төслөө байршуулан олон нийтээс санхүүжилт босгож буй хувь хүн, баг, байгууллагуудыг BurenScore лавлагаагаар үнэлж, шалгах боломж бүрдэнэ.
Хамтын ажиллагааны гол ач холбогдол:
- Олон нийтийн санхүүжилтийн төслийн ард буй этгээдүүдийн санхүүгийн сахилга бат, найдвартай байдлыг илүү бодитой үнэлэх;
- Хандивлагч, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээ тооцсон, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад дэмжих;
- Финтек салбарт хариуцлагатай, ил тод хамтын ажиллагааны шинэ жишиг тогтоох.
Ингэснээр Fundea платформоор дамжуулан төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн BurenScore лавлагаагаар итгэлцлээ баталгаажуулах, харин олон нийт төслийг дэмжихдээ илүү итгэлтэй сонголт хийх боломжтой болж байна.
