Бүрэн скор зээлийн мэдээллийн сан нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Солонгосын зээлийн мэдээллийн сан (Korea Credit Bureau)-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Ингэснээр, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд байгаа газраасаа “Бүрэн Оноо”-гоо ашиглан БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү үйл явдал нь Монгол улсын зээлийн мэдээллийн салбарын хөгжлийг хурдасгах томоохон алхам болж буйгаас гадна хоёр улсын хоорондын найрсаг харилцааг дэмжсэн хамтралуудын нэг юм.

Korea Credit Bureau нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын хамгийн анхны Зээлийн Мэдээллийн Сан бөгөөд өдгөө тус улсын зээлийн салбарын тулгуур суурь болж, зээлийн өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид байгууллагуудын эрсдэлийг бууруулах чадавхыг сайжруулсаар байна.
Бүрэн скор ЗМС нь 2021 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны зээлийн мэдээллийн сан бөгөөд Монгол улсад анх удаа зээлийн оноо, зээлжих зэрэглэлийн оноонуудыг хөгжүүлж, нэвтрүүлсэн туршлагатай финтек байгууллага юм.
Бүрэн скор ЗМС нь санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн мэдээллийн хар жагсаалтыг халж зээлийн оноонд шилжүүлэх, зээлийн эрсдэлийн үнэлгээг илүү үр дүнтэй, зардлыг бууруулсан шийдлийг банк, санхүүгийн салбарт нэвтрүүлж улмаар зээлийн хүүг бууруулах зорилготой ажилладаг бөгөөд уг зорилгынхоо хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч байгаагийн нэг нь энэхүү хамтрал болж байна.

“БүрэнСкор” зээлийн мэдээллийн сан нь 2020 оноос хойш Монголбанкны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид иргэдийн санхүүгийн сахилга батыг дэмжих, зээлийн хүүг бууруулах, хар жагсаалтыг онооны системд шилжүүлэх зорилготой ажилладаг компани билээ.
Санхүүгийн зах зээлд тогтсон шинэ соёл
2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Монголын санхүүгийн зах зээлд томоохон шилжилт хийгдсэн. Өнөөдөр 250 гаруй банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг зөвхөн оноонд суурилж урьдчилан үнэлдэг болсон бөгөөд иргэд ч зээл авахдаа өөрийн оноогоо заавал лавлуулдаг шинэ соёл тогтоод байна.
Бид 2025 онд Зээлжих зэрэглэлийн (alternative) оноог зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бол, 2026 оны 5 дугаар сараас эхлэн иргэдэд зориулсан албан ёсны Зээлийн Оноо (Generic Score)-г өгч эхэллээ.
Зээлийн оноо (Generic Score) гэж юу вэ?
Энэхүү оноо нь таны санхүүгийн хариуцлагыг илтгэх гол толь юм. Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дараах өгөгдлүүдэд тулгуурлан, Хиймэл оюун ухааны (AI) алгоритмаар тооцож, таныг 300-999 оноогоор үнэлдэг.
-
Эргэн төлөлтийн түүх: Зээл, лизингийн төлбөрөө хугацаандаа төлдөг үү, хоцроож байсан уу?
-
Өрийн хэмжээ: Одоо байгаа нийт зээлийн үлдэгдэл тань хэд вэ?
-
Сарын төлөлт: Сар бүр зээлэнд тогтмол зарцуулж буй дүн.
-
Идэвхтэй хандалт: Богино хугацаанд, олон удаа зээл авахаар оролдсон уу?
Лавлагааны үнэ 3,000₮ ➡️ 1,000₮ боллоо
Бид зээлийн оноог иргэн бүрд илүү ойлгомжтой, хүртээмжтэй, шударгаар үнэлүүлэх зарчмыг баримталдаг. Иргэд өөрийн зээлийн оноог санхүүгийн ямар нэгэн дарамтгүйгээр тогтмол лавлах, оноогоо өсгөх болон арчлах боломжийг бүрдүүлэхээр бид ажиллаж байна.
Энэхүү зорилгынхоо хүрээнд Бүрэн-Зээлийн онооны лавлагааны үнийг 3 дахин бууруулж, ердөө 1,000₮ болголоо.
📲 Хаанаас лавлах вэ? Та eMongolia болон Burenscore аппликэйшнээр нэвтрэн, хэдхэн секундийн дотор зээлийн онооны нэгдсэн лавлагаагаа авах боломжтой.
“ЗЭЭЛИЙН ОНООГОО ХАЙРЛАХГҮЙ БОЛ ХЭН Ч ЧАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ.
Бид Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Хан-Уул дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийг шударгаар биелүүлсэн үзүүлэлтээр 2025 оны “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар тодорлоо.
Бидний энэхүү амжилт бол манай баг хамт олны хичээл зүтгэл төдийгүй, харилцагч, түншүүдийн маань итгэлцлийн үр дүн юм.
Бид цаашид ч хариуцлагатай бизнес эрхэлж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, ёс зүйтэй бизнесийн зарчмыг баримтлан ажиллах болно.
Бид мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг “Дижитал Информэйшн ассесмэнт” ХХК -аар аудит хийлгэж, баталгаажууллаа.
Манай компани нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийн тулд дотоод болон харилцагчдын мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай, хүртээмжтэй байдлыг хангаж ISO/IEC 27001 стандартын дахин баталгаажуулалтаа амжилттай баталгаажуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн бид мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдах, бууруулах үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч холбогдох хууль тогтоомжийн дагуу кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, нэвтрэлтийн туршилт, мэдээллийн технологийн аудит зэргийг тухай бүр хөндлөнгийн байгууллагаар хийлгэж шаардлагатай хариу арга хэмжээ авч бууруулж ажилладаг.
Энэ алхмууд нь харилцагч та бүхэнд үзүүлэх үйлчилгээний чанар, найдвартай байдлыг улам бүр сайжруулахад чиглэж, цаашид бид мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй хөгжүүлэн, илүү үр дүнтэй хэрэгжүүлж, ажилчдадаа сургаж, кибер орчин дахь аюул, занал, эрсдэлээс хамгаалж ажиллах болно.
BurenScore болон Fundea олон нийтийн санхүүжилтийн төслүүдийн итгэлцэл, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Fundea дээр төслөө байршуулан олон нийтээс санхүүжилт босгож буй хувь хүн, баг, байгууллагуудыг BurenScore лавлагаагаар үнэлж, шалгах боломж бүрдэнэ.
Хамтын ажиллагааны гол ач холбогдол:
- Олон нийтийн санхүүжилтийн төслийн ард буй этгээдүүдийн санхүүгийн сахилга бат, найдвартай байдлыг илүү бодитой үнэлэх;
- Хандивлагч, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээ тооцсон, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад дэмжих;
- Финтек салбарт хариуцлагатай, ил тод хамтын ажиллагааны шинэ жишиг тогтоох.
Ингэснээр Fundea платформоор дамжуулан төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн BurenScore лавлагаагаар итгэлцлээ баталгаажуулах, харин олон нийт төслийг дэмжихдээ илүү итгэлтэй сонголт хийх боломжтой болж байна.
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын иргэдийн санхүүгийн боловсрол, тэр дундаа зээлийн эрүүл мэндийг төлөвшүүлэх зорилготой санаачилгыг эхлүүлж байна. Энэхүү аянд сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн залуу баг болох “МОНГОЛИАНС КЛУБ НҮТББ” сагсан бөмбөгийн баг нэгдэн, спортоор дамжуулан олон нийтэд зөв мэдээлэл түгээхэд хамтран ажиллахаар боллоо.
Бид Монгол Улсын иргэдийн зээлийн мэдээллийг боловсруулж, санхүүгийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг байгууллагын хувьд зөвхөн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэн бүрт санхүүгийн боловсрол олгох, зээлийн зөв хэрэглээг төлөвшүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг. Нийгэмд “зээлийн ухаалаг хэрэглээ”, “санхүүгийн эрүүл дадал” зэрэг ойлголтыг түгээх нь иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх, улс орны эдийн засгийн тогтвортой байдлын үндэс болдог гэдэгт бид итгэдэг.

Энэхүү итгэл үнэмшлээ илүү олон хүнд хүргэхийн тулд бид спортын салбарын залуусын нөлөө, тамирчдын эерэг үлгэр жишээг ашиглан мэдээллээ хүргэх шинэ аргачлалыг сонголоо. Ийнхүү “МОНГОЛИАНС КЛУБ НҮТББ” сагсан бөмбөгийн багтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу багийн тамирчид:
- Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн үеэр санхүүгийн зөв дадлын тухай мессеж түгээх
- Зээлийн онооны ач холбогдлыг ойлгуулах
- Хариуцлагатай зээлдэгчийн зөв хэв маяг, зөв шийдвэр гаргах дадлыг сурталчлах
зэрэг олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Бидний үндсэн зорилго бол иргэн бүр өөрийн зээлийн түүхийг зөв удирдаж, санхүүгийн ирээдүйгээ хариуцлагатайгаар төлөвлөх боломжтой болох юм. Цаашид өрхийн санхүү удирдлага, хариуцлагатай хэрэглээ, зээлийн эрүүл мэндээ хамгаалах аргачлал зэрэг онцгой ач холбогдолтой мэдлэгийг олон нийтэд бодитой, ойлгомжтой байдлаар хүргэх болно.
Энэхүү санаачилгыг зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаа бус, урт хугацааны нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн нэг хэсэг болгон хэрэгжүүлж байна.
Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд итгэлцэл, төлбөрийн сахилга бат, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготойгоор "Бүрэн скор ЗМС" ХХК болон RE/MAX HUB компаниуд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь түрээсийн үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ, зээлжих зэрэглэл, төлбөрийн мэдээлэл солилцоо, ногоон үнэлгээ зэрэг олон чиглэлээр хамтарч үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ үеийг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

1. Түрээсийн үйлчилгээнд Бүрэн Оноог нэвтрүүлнэ
RE/MAX HUB-ийн түрээсийн үйлчилгээ авч буй харилцагчийн түрээсийн төлбөр төлөлтийн сахилга бат, санхүүгийн найдвартай байдлыг БүрэнОнооны системээр үнэлнэ. Энэ нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт түрээсийн эрсдэлийг бууруулж, итгэлцэлд суурилсан харилцааг бий болгох чухал алхам юм.
2. Өр, төлбөрийн мэдээлэл нийлүүлэлт
RE/MAX HUB нь сахилга батгүй, найдваргүй түрээслэгчийн түрээсийн өр, CӨХ-ийн өр төлбөрийг "Бүрэн скор ЗМС" ХХК-д нийлүүлж улмаар түрээсийн онооны системийн суурь мэдээллийн эко-системийг бүрдүүлэхэд хамтран ажиллана.
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын төлбөрийн сахилга батын түүх илүү бодит, үнэн зөвөөр бүртгэгдэж, түрээслэгчийн хариуцлагатай байдлыг үнэлэхэд хялбар болох юм.
3. Үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ
Хамтын ажиллагааны хүрээнд талууд үл хөдлөх хөрөнгийн үнэн зөв, бодит үнэлгээ гаргах шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллана. Энэ үнэлгээ нь дараах мэдээлэлд тулгуурлана:
- Борлогдсон үнэ ба үнийн хэлбэлзлийн мэдээлэл
- Үл хөдлөх хөрөнгийн сөрөг мэдээлэл (өр, гомдол, шүүхийн маргаан, барилгын чанар гэх мэт)
- Ногоон зээлийн шалгуурт нийцсэн үнэлгээ, тухайлбал дулаан алдагдал бууруулсан байдал, эрчим хүчний хэмнэлт
- Хөрөнгийн байршил, барилгын чанар, дэд бүтцийн хөгжил зэрэг динамик өгөгдөлд суурилсан мэдээлэл
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийг илүү үнэн зөв бүрэн мэдээлэлд суурилсан байдлаар тодорхойлох боломжийг харилцагчдадаа олгох юм.
Хамтын ажиллагааны ач холбогдол
Энэхүү хамтын ажиллагаа нь үл хөдлөх хөрөнгийн салбарт дараах шинэ үнэ цэнийг авчирна:
- БүрэнОноонд шилжсэнээр санхүүгийн итгэлцэлд суурилсан түрээсийн үйлчилгээний стандарт олон улсын төвшинд хүрнэ
- Ил тод, үнэн бодит мэдээлэлд тулгуурласан хөрөнгийн үнэлгээ, зээл, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг дэмжинэ
- Хувийн секторын байгууллагуудын хоорондын мэдээллийн интеграц, өгөгдөл солилцоог шинэ шатанд гаргана
- “Ногоон зээл” болон “тогтвортой хөгжлийн” хөтөлбөрүүдийг дэмжиж, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг олон нийтэд танилцуулна

Байгууллагуудын тухай
RE/MAX HUB — Дэлхийд танигдсан RE/MAX брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, түрээс, борлуулалт, үнэлгээний цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.
Version 2.0 онцлох шинэчлэлтүүдийг танилцуулж байна.
2021 онд бид “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх анхны хувийн хэвшлийн байгууллага болсон. Энэ бол төрийн чиг үүргийн нэг хэсгийг хувийн хэвшилд итгэж даатгасан, санхүүгийн ил тод, хүртээмжтэй, шинэ үеийн үйлчилгээний эхлэл юм.
Тэр цагаас хойш 5 жилийн турш тасралтгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулсаар ирсэн. Бидний алсын хараа бол иргэдэд зээлийн оноог шударга, хүртээмжтэй, ойлгомжтой болгох замаар зээлийн эрүүл орчныг бүрдүүлэх явдал юм.
Тиймээс бид BurenScore аппликейшнээ бүрэн шинэчиллээ.
“Бүрэн Оноо” - Өөрийгөө бүрэн төлөөлүүл

- Онооны тайлбар код: Оноонд чинь нөлөөлж буй гол шалтгаануудыг тодорхой харуулна.
- Онооны түүх: Өссөн үү, буурсан уу. Бүгд ил тод.
- Онцгой санал: Оноонд чинь тохирсон зээл, бусад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний саналуудаас шууд авах боломжтой.
“Дансны хуулга” – Орлогоо баталгаажуулах ухаалаг арга

Орлогоо нотлоход бичиг цаасны дарамттай тулгарч байна уу? Одоо үгүй!
BurenScore-ийн “Дансны хуулга” тайлан нь таны орлого, зарлага, сарын дундаж, зээлд ашиглах боломжтой дүн зэргийг нэг дор нэгтгэн харуулах болно. Энгийн иргэн, бизнес эрхлэгч, эсвэл зээлийн эдийн засагч хэн бүхэнд зориулсан санхүүгийн дүн шинжилгээний туслах юм.
“Автомашины үнэлгээ” – Машиныхаа бодит үнийг мэд

Автомашин зарах, худалдан авах, зээлд барьцаалах эсвэл даатгуулах гэж байна уу?
“Энэ машины бодит үнэ хэд бол?” гэж бодож байна уу? BurenScore танд албан ёсны, найдвартай хариулт өгнө.
Манай “Автомашины үнэлгээ” үйлчилгээ нь тухайн автомашины марк, модель, үйлдвэрлэсэн он, ашиглалтын түвшин зэрэг үзүүлэлтэд үндэслэн зах зээлийн дундаж болон бодит үнэлгээг гаргадаг.
Шинэ UX/UI - Хэрэглэгчийн туршлагыг илүү хөнгөвчиллөө

BurenScore аппликейшн илүү хялбар, цэгцтэй, ойлгомжтой болсон.
Бид хэрэглэгчийн алхам бүрийг хялбарчилж, “хялбар туршлага” бий болгохын тулд UX/UI дизайндаа бүрэн шинэчлэл хийлээ.
Яг одоо App Store болон Google Play-ээс шинэ хувилбараа татаад аваарай.
“Бүрэн скор ЗМС” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Та манай удирдлагын багт нэгдэхийг хүсэж байвал 2024 оны 11 сарын 30-ны өдрийн дотор яагаад манай байгуулагад ажиллах хүсэлтэй байгаа тухай захидлаа board@burenscore.mn, erdenesanaa@burenscore.mn хаяг руу цахим шуудангаар дараах шаардлагуудыг хангасан анкет, бичиг баримтуудын хамт ирүүлнэ үү.
Компанийн тухай
“Бүрэн скор ЗМС” компани нь Монголын анхны Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг 2021 оны 10-р сард Монголбанкнаас хүлээн авсан билээ. Бид бүх арилжааны банкнууд, ББСБ, харилцаа холбооны гээд 400 орчим харилцагч байгууллагуудад, мөн бүх иргэдэд зээлийн мэдээллийн үйлчилгээг улс орон даяар амжилттай үзүүлж байна.
Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь дараах шалгуурыг хангах
- Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь харшлахгүй байх;
- Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
- Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
- Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
- Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
- Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн дараах шалгуурыг хангах
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
- Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
Хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.
Энд дарж анкет татаж авна уу.

Монголын санхүүгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Монгол хүн бүр өөрийн гэсэн Зээлжих зэрэглэлийн оноо буюу БүрэнОНОО-той боллоо. Энэхүү үйлчилгээг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг Монголын анхны компани “Бүрэн скор ЗМС” ХХК зах зээлд нэвтрүүлж байгаа юм.
Энэхүү шинэ үйлчилгээний тусламжтайгаар та бид санхүүгийн дархлаагаа хэмжиж, ирээдүйн санхүүгийн шийдвэрүүдээ ухаалгаар гаргах боломж бүрдэж буй.
Хар жагсаалтаас Оноо руу: Шинэ эрин үеийн өөрчлөлт
Гар утасны лизинг, цалин эсвэл ипотекийн зээл гэхчлэн банкнаас ямар нэгэн зээл авах хүсэлт гаргах үед хамгийн эхэнд танаас Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахыг шаарддаг.
Энэхүү сангийн нэг онцлог нь хэрвээ та зээл, лизинг эсвэл утасныхаа төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол автоматаар бидний хэлж заншсанаар “Хар жагсаалт”-д ордог. Нэгэнт уг жагсаалтад орсон бол 6 жилийн дараа л энэхүү бүртгэл тань устах боломжтой байдаг ба энэ хугацаанд дахин зээлд хамрагдахад хүндрэлтэй болдог билээ.
Энэ тогтолцооны улмаас санхүүгийн хариуцлагатай хүмүүс ч ганц удаагийн алдаанаас болж ирээдүйн боломжуудаа алдах эрсдэлд ордог нь нууц биш.
Тэгвэл зээл чанаргүй болбол яадаг вэ?
Зээл чанаргүй болсноор банк алдагдлаа нөхөхийн тулд зээлийн хүүгээ нэмж, зээл олгох бодлогоо улам чангатгана. Үүний үр дүнд сайн зээлдэгчид хохирдог.
Харин жагсаалтын биш онооны системд шилжсэнээр, нэг талаас өнгөрсөн түүхээ устгах боломжгүй болох хэдий ч, нөгөөтэйгүүр ганц удаагийн алдаанаас болж 6 жилээр боломжоо алдах эрсдэл байхгүй болж, санаатай зээл чанаргүйдүүлдэг хүмүүс муу зан төлөвөө дахин дахин давтах боломжгүй болох зэрэг давуу талтай.
Өөрөөр хэлбэл, БүрэнОНОО санхүүдээ хариуцлагатай ханддаг хүмүүст ирээдүйн олон боломжуудыг нээж, эерэг зан төлөвийнхөө үр ашгийг хүртэх боломжийг олгож байгаа юм. Мөн сайн оноотой хүмүүс ирээдүйд илүү таатай нөхцөлөөр зээл авах, орон сууц, автомашины зээлд хялбар хамрагдах, лизингээр бараа бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй авах зэрэг олон давуу талууд бий болох боломжтой.
Тэгвэл Бүрэн Оноо гэж яг юу болох хэрхэн хэмжих талаар мэдээлэл өгвөл
БүрэнОНОО буюу Зээлжих зэрэглэлийн оноо нь таны зээл болон төлбөр тооцоо, орлого, хувь хүний түүхэн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн зан төлөвийг БҮРЭН илэрхийлэх хэрэгсэл юм.
Жишээ нь, таны бие эрүүл эсэхийг шинжлэхийн тулд цусны шинжилгээ авч, цусан дахь эсүүд өсөж, буурсан эсэхийг шалган, эрүүл мэндийн эрсдэл байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог.
Үүнтэй адил БүрэнОНОО нь таны санхүүгийн эрүүл мэндийг үнэлэх нэг төрлийн “цусны шинжилгээ” юм. Энэхүү оноо нь таны зээл, өр төлбөрөө цаг тухайд нь төлөх магадлалыг урьдчилан таамаглан, хэр эрсдэлтэй зээлдэгч болохыг тодорхойлдог.
БүрэнОНОО нь 300-999 хооронд хэмжигдэх бөгөөд өндөр оноо нь илүү найдвартай, санхүүгийн сахилга бат сайтайн илэрхийлэл болдог. Уг оноог хиймэл оюуны дэвшилтэт аргыг ашиглан тооцоолдог ба таны орлого, төлбөрийн түүх, өрийн хэмжээ, зээлийн түүхийн хугацаа, шинэ зээл, зээлийн төрлүүд гэх мэт 40 орчим үзүүлэлтэд үндэслэдэг.
Бидний ирээдүйн загвар буюу хөгжингүй орнуудын туршлага
Хөгжингүй орнуудад зээлжих зэрэглэлийн оноо нь санхүүгийн системийн салшгүй хэсэг байдаг. Эдгээр оноо нь зээлийн түүх, орлогын тайлан, татварын мэдээлэл, тэр бүү хэл зан төлөв болон гэмт хэргийн түүх зэрэг олон төрлийн мэдээлэл дээр суурилж гардаг бөгөөд тухайн хүний санхүүгийн бүрэн зураглалыг харуулж чаддаг онцлогтой.
Жишээ нь, та АНУ-д амьдардаг байсан бол зээлжих зэрэглэлийн оноо зөвхөн зээл авах төдийгүй, түрээсийн байр олох, ажилд орох, даатгалын хураамж тогтооход хүртэл чухал нөлөөтэй. Өндөр зээлийн оноотой хүмүүс эдгээр бүх талбарт илүү таатай нөхцөлийг авч чаддаг.
“Бүрэн скор” компанийн хувьд хөгжингүй орнуудын жишгээр оноогоо тасралтгүй хөгжүүлж, дан ганц зээлийн мэдээлэл бус, хувь хүний зарцуулалтын хэв маяг, хуримтлалын дадал, хэрэглээ, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн зан төлөвийн олон үзүүлэлтүүдийг тооцоололдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр, БүрэнОНОО илүү бодитой, нарийвчилсан мэдээлэл олгодог болох юм.
Мэдээллийн аюулгүй байдал
Хувь хүний санхүүгийн мэдээлэлтэй шууд харьцдаг учраас мэдээллийн аюулгүй байдлыг чанд хадгалах нь “Бүрэн скор” компанийн тэргүүний зорилтын нэг болдог. Иймээс мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг мөрдөх, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооны дүрэм, журам, эрх зүйн нийцлийг хангахад онцгой анхаардаг. Энэ хүрээнд 2021 оноос эхлэн жил бүр мэдээллийн технологийн засаглалын COBIT 5.0 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн аудит хийлгэж, үйл ажиллагаандаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт ISO/IEC 27001:2013-г нэвтрүүлэн ажиллаж байна.
Таны Бүрэн Оноо хэд вэ?
БүрэнОНОО нээлтээ хийсэнтэй холбоотойгоор та бүхэнд оноогоо нэг удаа ҮНЭГҮЙ шалгах боломжийг олгож байна. Та мобайл аппликэйшн эсвэл вэбсайтаар оноогоо шалгах боломжтой. Хугацаа хязгаарлагдмал учраас яараарай!
БүрэнОНОО – Зүгээр нэг тоо биш. Таны БОЛОМЖ, ӨСӨЛТ бас ИРЭЭДҮЙ.

“Бүрэн скор ЗМС” ХХК нь АНД Глобал группийн охин компани болох AND Solutions Pte. Ltd., компанийн хиймэл оюун ухаан, зээлийн оноог тооцоолох шийдлийг ашиглан Монгол Улсад анхны нээлттэй, зээл олгогч байгууллагуудад зориулсан зээлжих зэрэглэлийн оноог зах зээлд нэвтрүүллээ.
“Бүрэн скор ЗМС” ХХК нь 2021 оны 10 сарын 7-ний өдөр Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан анхны эрх бүхий байгууллага юм. Тус байгууллага нь зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, зээлийн лавлагаа олгох, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох чиглэлээр Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны итгэлт түнш, зах зээлд тэргүүлэгч болсон байна.
Кредит скор буюу зээлжих зэрэглэлийн оноо гэж юу вэ?
Зээл олгох шийдвэр гаргахын тулд зээлдэгчийн өмнөх түүхэн мэдээлэлд үндэслэн зээлээ хугацаанд нь эргүүлж төлөх магадлалыг математик статистик ашиглаж тооцдог. Уг тооцооллыг орчин үед хиймэл оюун ухаан ашиглаж зээлдэгчийн эрсдэлийг тодорхойлох, зээл олголтын шийдвэрийг хялбар, хурдан болгож зээл олгогч байгууллагын үйл ажиллагааны зардал, зээлийн хүүг бууруулж байна. Монголд анх удаа хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг оновчлох Финтек скорыг “Бүрэн скор ЗМС” ХХК танилцуулж байна.
Монголын анхны зээлжих зэрэглэлийн оноо ФИНТЕК СКОР
Финтек скор нь Зээлийн мэдээллийн тухай болон Монгол улсын бусад холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн харилцагчийн мэдээлэлд үндэслэж хиймэл оюун ухааны модель ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргах юм. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзнэ.
Финтек скор нь зээлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн бөгөөд 5 сая төгрөг хүртэлх барьцаагүй зээлийн хүсэлтийг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой. Финтек скорыг ашигласнаар тухайн харилцагчийн зээлийн оноонд үндэслэн зээлийн хугацаа, дүн болон зээлийн хүүгийн хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх хялбар шийдлийг олгож буйгаараа давуу талтай.
Монгол улсад зээлжих зэрэглэлийн оноо нэвтэрснээр иргэдийн санхүүгийн хариуцлагатай байдлыг дэмжиж, санхүүгийн салбарын үр ашигтай болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ. Нэг ёсондоо иргэн бүр зээлийн оноотой болсноор иргэдэд санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх, хадгалах, мөнгөө зөв удирдахад эерэг, тогтвортой хандлагыг төлөвшүүлэх бодит арга зам болж өгнө.
Финтек скортой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах сувгуудаар хандана уу.

“Бүрэн Скор ЗМС” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001:2013 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилладаг бөгөөд үүнийг дэлхийн 55 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болох Энэтхэг улсын SIS Certifications Pvt. Ltd-ий төлөөлөгч Дижитал Информэйшн ХХК аудит хийж, баталгаажууллаа.
Гүйцэтгэх захирал Б.Жавхлан: “Манай компани мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилладгаа баталгаажуулж ISO 27001 сертификат авснаа та бүхэнд хуваалцахдаа таатай байна. Энэхүү сертификат нь бид харилцагчийнхаа хувийн нууц болон мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцлага, харилцагчдаа өгсөн амлалтын маань баталгаа юм.
Бид үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал үүнтэй холбоотой гарч болох эрсдэлийг маш нухацтай авч үздэг. Иймдээ ч ISO 27001 гэрчилгээ авсан нь мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ зорьж байгааг илтгэж буй чухал амжилт гэж үзэж байна.
Цаашид бид орчин үеийн технологид хөрөнгө оруулалт хийж, ажилчдадаа сургаж, кибер орчин дахь аюулгүй байдлын өндөр стандартыг хангаж, шинэ шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлсээр байх болно.” гэв.

