Бүрэн Онооны лавлагаанд зээлийн анх олгосон хэмжээ буюу банк, санхүүгийн байгууллагаас зээлдэгчид олгосон нийт дүнг харуулдаг. Харин таны бодит зээлийн үлдэгдэл нь тухайн байгууллагын төлбөрийн түүх, хүүгийн тооцоо, хугацаа хэтрэлт болон төлөлт зэргээс хамааран өөр байж болно.

Зээлийн мэдээлэл нь таны гэрээний статус-аас хамаарч бүртгэгддэг. Шугамын зээл, апп-д суурилсан уян хатан зээлийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй бол үлдэгдэл 0 төгрөг байсан ч системд идэвхтэй зээл гэж тооцогдоно. Иймээс тухайн зээлийн байгууллага гэрээг албан ёсоор хаах буюу цуцлах үед л таны лавлагаанд “төлөгдсөн” байдлаар шинэчлэгддэг.

Өмнө нь зээл төлөлтийн муу түүхтэй иргэдийг “хар жагсаалтад орсон” гэж үзээд, зээл олгох боломжийг нь бүрэн хаадаг байсан.
Гэвч Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хатуу шалгуур хүчингүй болж, оронд нь оноонд суурилсан үнэлгээний зарчим нэвтэрсэн.

Одоо иргэн бүрийн зээлийн түүхийг оноо (Бүрэн Оноо) хэлбэрээр илэрхийлдэг.

Ингэснээр зээлдэгчийг өнгөрсөн нэг алдаагаар бус, одоогийн зээл төлөлтийн хандлагаар илүү бодитоор үнэлэх боломж бүрдсэн юм.
Товчхондоо, “хар жагсаалт” гэдэг ойлголт онооны системээр орлогдсон, харин муу түүх нь оноонд бага нөлөөтэй хэлбэрээр тусдаг гэж ойлгоорой.

Бүрэн Оноо нь зээлдэгчийн найдвартай байдлыг илэрхийлэх нэгдсэн үнэлгээний систем бөгөөд банк, ББСБ, финтек зэрэг байгууллагууд аажмаар ашиглаж эхэлж байна.
Одоогоор та зээл хүсэж буй байгууллагаасаа Бүрэн Оноог зээлийн үнэлгээнд ашигладаг эсэхийг тодруулж, өөрийн оноогоо шалгуулах боломжтой.

Зээлийн эрх үүсэх эсэх нь таны оноо болон тухайн байгууллагын зээлийн бодлогоос хамаарна.

Тиймээс зээл авахын өмнө тухайн байгууллага Бүрэн Оноог хэрхэн ашигладаг, ямар онооны түвшин шаарддаг талаар лавлах нь хамгийн зөв алхам юм.

И-Монголиа болон Бүрэн Оноо апп-д үзүүлж буй оноо нь ялгаатай үнэлгээний загвартай хоёр өөр системээс гардаг.

Тиймээс хоёр апп-ын оноо өөр өөр зорилго, аргачлалтай учир зөрүүтэй байж болно. Гэхдээ хоёулаа найдвартай эх сурвалж бөгөөд Бүрэн Оноо нь зээлийн байгууллагуудад илүү бодит, өргөн хүрээний үнэлгээ өгөхийг зорьдог юм.

Оноо өсөхөд хамгийн гол хүчин зүйл нь төлөлтийн сахилга бат, өр-орлогын харьцаа, орлогын тогтвортой байдал юм.
Зээлээ хаах нь эерэг нөлөө үзүүлдэг ч дангаараа хангалтгүй. Та дараах зарчмыг баримталснаар оноогоо илүү тогтвортой нэмэгдүүлэх боломжтой:

  1. Зээлээ хугацаанд нь төлөх

  2. Орлогоо тогтвортой хадгалах

  3. Өр-орлогын харьцааг бага түвшинд барих

  4. Олон зээл зэрэг авахгүй байх

Өөрөөр хэлбэл, оноо бол таны зээлийн хэрэглээний соёл, санхүүгийн сахилга бат-ыг илэрхийлдэг үзүүлэлт тул зөв дадлыг тогтвортой хадгалснаар байнга өсч байдаг.

Бүрэн Оноо нь тогтмол хяналттайгаар шинэчлэгддэг динамик үнэлгээний систем юм.
Оноо нь дараах төрлийн мэдээлэл дээр үндэслэн тооцогддог:

Эдгээр мэдээлэлд өөрчлөлт орсон бүрт систем автоматаар шинэчилж, таны Бүрэн Оноог дахин тооцдог.
Иймээс оноо нь тогтмол өсөж, буурч байж болох ба энэ нь таны одоо цагийн санхүүгийн хандлага, төлөлтийн сахилга баттай шууд уялдаатай юм.

БүрэнОноо нь Монгол Улсын иргэдийн санхүүгийн зан төлөв, зээлийн түүх, орлого, өр-орлогын харьцаа, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгууль зэрэг олон төрлийн мэдээллийг хиймэл оюуны аргаар боловсруулан тооцдог санхүүгийн найдвартай байдлын нэгдсэн үнэлгээний систем юм. Энэхүү систем нь хэрэглэгчийг илүү бодит, шударга, цогц байдлаар үнэлж, зээлдэгч болон санхүүгийн байгууллагын хооронд итгэлцлийг бий болгох зорилготой.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар, иргэн болон аж ахуйн нэгжийн үнэн зөв зээл, төлбөрийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас устгах боломжгүй бөгөөд эдгээр мэдээлэл 10 жилийн хугацаанд хадгалагддаг.

Гэхдээ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар, хэрэв таны мэдээлэл буруу, бүрэн бус эсвэл хуучирсан гэж үзвэл, та тухайн мэдээллийг зээлийн мэдээллийн санд илгээсэн байгууллагад хандан мэдээллээ залруулах, шинэчлэхийг шаардах эрхтэй.

Иймээс сөрөг мэдээллийг “устгах” боломжгүй ч, буруу бүртгэгдсэн мэдээллийг засуулах боломж нээлттэй байдаг.

“Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу:

Энэ журам нь зээлийн байгууллагуудын хооронд үнэн зөв, найдвартай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.