Зээлүүдээ бүрэн хаахад оноо нэмэгдэх үү?

Оноо нэмэгдэх нь зөвхөн зээлээ хааснаар биш, харин зээлээ хугацаанд нь төлж, өр-орлогын харьцаагаа зохистой түвшинд хадгалснаар өсдөг. Зээлээ бүрэн хаах нь сайн нөлөөтэй ч, хамгийн чухал нь тогтмол орлоготой, төлөлт хэвийн зээлдэгч байх явдал юм.

Оноо өсөхөд хамгийн гол хүчин зүйл нь төлөлтийн сахилга бат, өр-орлогын харьцаа, орлогын тогтвортой байдал юм.
Зээлээ хаах нь эерэг нөлөө үзүүлдэг ч дангаараа хангалтгүй. Та дараах зарчмыг баримталснаар оноогоо илүү тогтвортой нэмэгдүүлэх боломжтой:

  1. Зээлээ хугацаанд нь төлөх

  2. Орлогоо тогтвортой хадгалах

  3. Өр-орлогын харьцааг бага түвшинд барих

  4. Олон зээл зэрэг авахгүй байх

Өөрөөр хэлбэл, оноо бол таны зээлийн хэрэглээний соёл, санхүүгийн сахилга бат-ыг илэрхийлдэг үзүүлэлт тул зөв дадлыг тогтвортой хадгалснаар байнга өсч байдаг.