И-Монголиа апп дахь оноо нь Сайнскор байгууллагын олон улсын FICO загвараар, зөвхөн таны зээлийн түүхийн мэдээлэлд үндэслэн тооцогддог. Харин Бүрэн Оноо нь илүү нарийн алгоритмаар ажилладаг бөгөөд зээлийн түүхээс гадна орлого, өр-орлогын харьцаа, төлбөрийн сахилга бат, идэвхтэй хэрэглээний мэдээлэл зэрэг олон хүчин зүйлсийг хамтад нь үнэлдэг. Тиймээс оноо зөрүүтэй байж болох ч хоёулаа үнэн зөв, зүгээр л өөр өөр үнэлгээний загвартай гэдгийг ойлгоорой.
И-Монголиа болон Бүрэн Оноо апп-д үзүүлж буй оноо нь ялгаатай үнэлгээний загвартай хоёр өөр системээс гардаг.
-
И-Монголиа апп нь “Сайнскор” байгууллагын олон улсын FICO стандарт дээр суурилсан оноог харуулдаг бөгөөд энэ нь зөвхөн зээлийн түүхэн мэдээлэл (хугацаа хэтэрсэн эсэх, төлөлтийн давтамж, зээлийн төрөл гэх мэт)-ийг ашигладаг.
-
Бүрэн Оноо нь илүү өргөтгөсөн үнэлгээний систем бөгөөд зээлийн түүхээс гадна:
-
Орлого болон өр-орлогын харьцаа
-
Орлогын тогтвортой байдал
-
Төлбөрийн сахилга бат
-
Зээлийн идэвхтэй хэрэглээ, хугацаанд төлөлт гэх мэт олон үзүүлэлтийг тооцдог.
-
Тиймээс хоёр апп-ын оноо өөр өөр зорилго, аргачлалтай учир зөрүүтэй байж болно. Гэхдээ хоёулаа найдвартай эх сурвалж бөгөөд Бүрэн Оноо нь зээлийн байгууллагуудад илүү бодит, өргөн хүрээний үнэлгээ өгөхийг зорьдог юм.