Зээлийн эрх нь тухайн банк эсвэл ББСБ-ын дотоод журмаас шалтгаалдаг. Жишээлбэл, банкууд их дүнтэй зээл олгодог тул ихэвчлэн 750 онооноос дээш үнэлгээтэй зээлдэгчийг илүүд үздэг. Харин ББСБ болон финтек байгууллагууд бага дүнтэй зээл олгодог тул 600 онооноос дээш оноотой бол зээл судлуулах боломжтой байдаг.
Зээлийн эрх үүсэх эсэх нь таны оноо болон тухайн байгууллагын зээлийн бодлогоос хамаарна.
-
Банкнууд ихэвчлэн 750 ба түүнээс дээш оноотой иргэдэд зээл олгодог. Энэ нь өндөр дүнтэй, урт хугацааны зээлийн эрсдэлийг бууруулах зорилготой.
-
ББСБ, финтек байгууллагууд харьцангуй бага дүнтэй, богино хугацааны зээл олгодог тул 600 онооноос дээш үнэлгээтэй хэрэглэгчдийг голчлон сонгодог.
Тиймээс зээл авахын өмнө тухайн байгууллага Бүрэн Оноог хэрхэн ашигладаг, ямар онооны түвшин шаарддаг талаар лавлах нь хамгийн зөв алхам юм.