Бид мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг “Дижитал Информэйшн ассесмэнт” ХХК -аар аудит хийлгэж, баталгаажууллаа.
Манай компани нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийн тулд дотоод болон харилцагчдын мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай, хүртээмжтэй байдлыг хангаж ISO/IEC 27001 стандартын дахин баталгаажуулалтаа амжилттай баталгаажуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн бид мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдах, бууруулах үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч холбогдох хууль тогтоомжийн дагуу кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, нэвтрэлтийн туршилт, мэдээллийн технологийн аудит зэргийг тухай бүр хөндлөнгийн байгууллагаар хийлгэж шаардлагатай хариу арга хэмжээ авч бууруулж ажилладаг.
Энэ алхмууд нь харилцагч та бүхэнд үзүүлэх үйлчилгээний чанар, найдвартай байдлыг улам бүр сайжруулахад чиглэж, цаашид бид мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй хөгжүүлэн, илүү үр дүнтэй хэрэгжүүлж, ажилчдадаа сургаж, кибер орчин дахь аюул, занал, эрсдэлээс хамгаалж ажиллах болно.
