Ажлын байрны тодорхойлолт
Компанийн шинэ бизнесийн боломжийг судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийн санаачилгыг дэмжих, харилцагч болон түнш байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах, компанийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
Гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага
- Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөгчийн дүн шинжилгээ хийх
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнесийн тооцоо, загвар боловсруулахад оролцох
- Хамтын ажиллагааны түнш байгууллагуудын мэдээлэл цуглуулах, харилцааг дэмжих
- Бизнесийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хянахад багтаа дэмжлэг үзүүлж ажиллах
- Санал, санаачилга боловсруулах, илтгэл, тайлан бэлтгэх
- Маркетингийн болон борлуулалтын багтай хамтран ажиллаж бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх
- Компанийн арга хэмжээ, салбарын уулзалт, сургалтанд оролцож бизнесийн боломжийг нээх
- Ажлын явц, үр дүн, тайланг холбогдох газарт танилцуулан уялдаа холбоотой ажиллах