БИДНИЙ ТУХАЙ

“Бүрэн скор ЗМС” ХХК нь Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг финтек компани.
АЛСЫН ХАРАА
Зээлийн оноог шударга, хүртээмжтэй, ойлгомжтой болгох замаар зээлийн эрүүл орчныг бүрдүүлнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бүрэн зээлийн мэдээллийн сангийн гол тоглогч болно.
ҮНЭТ ЗҮЙЛС
Бүрэн мэднэ
Бид харилцагчдаа 360 мэднэ.
Бүрэн зөвлөнө
Бид харилцагчдаа 360 зөвлөнө.
Бүрэн хамгаална
Бид харилцагчдаа 360 аюул, эрсдэлээс хамгаална.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Манай байгууллага 2021 онд “Зээлийн мэдээллийн тухай хууль” болон холбогдох журмын шаардлагыг бүрэн хангаж, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх анхны хувийн хэвшлийн байгууллага болсон. Энэ үйл явдал нь төрийн чиг үүргийн заримыг хувийн хэвшилд шилжүүлж, санхүүгийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ үеийн эхлэлийг тавьсан юм.
2020
Монгол Улсад хэрэгжиж буй Зээлийн мэдээллийн үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах, олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай, хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2020 оны 6-р сарын 17-ны өдөр байгуулагдлаа.
2021
“Зээлийн мэдээллийн тухай хууль болон журмын шаардлагыг хангасны үндсэн дээр Монголбанк 2021.10.07-нд хувийн хэвшилд анх удаа зээлийн мэдээллийн үйлчилгээний зөвшөөрөл өглөө.
2022
Бүрэн скор ЗМС ХХК нь 2021 оноос эхлэн жил бүр МТ-ийн засаглалын COBIT 5.0 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн аудит хийлгэж байна.
2023
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001:2013 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилладаг бөгөөд үүнийг дэлхийн 55 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болох Энэтхэг улсын SIS Certifications Pvt. Ltd-ий төлөөлөгч Дижитал Информэйшн ХХК аудит хийж, баталгаажууллаа.
2024
АНД Глобал группийн охин компани болох AND Solutions Pte. Ltd., компанийн хиймэл оюун ухаан, зээлийн оноог тооцоолох шийдлийг ашиглан Монгол Улсад анхны нээлттэй, зээл олгогч байгууллагуудад зориулсан зээлжих зэрэглэлийн оноог зах зээлд нэвтрүүллээ.
2024
Монгол хүн бүр өөрийн гэсэн Зээлжих зэрэглэлийн оноо буюу БүрэнОНОО-той боллоо. Энэхүү оноо нь таны зээл болон төлбөр тооцоо, орлого, хувь хүний түүхэн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн зан төлөвийг БҮРЭН илэрхийлэх хэрэгсэл юм.
КОМПАНИЙН БҮТЭЦ
Манай компани олон улсын стандарт, дэвшилтэт технологид суурилсан ухаалаг шийдлээр зээлийн мэдээллийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэж, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулан, иргэдийн оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог.
КОНТЕНТ
Блог
2025.09.26
Зээлийн онооны эрин үе эхэллээ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж буйг дуулсан уу? Ингэснээр таны мөнгө, тэр тусам зээлтэй харьцах чадварыг харуулдаг 3 оронтой тоо буюу зээлийн онооны хэрэглээ бүрэн утгаар хэрэглээнд нэвтэрч…
Блог
2025.09.26
Зээлийн оноог унагаадаг түгээмэл алдаанууд
Өндөр зээлийн оноотой байхыг хүсвэл дараах 3 үйлдлийг хэзээ ч гаргаж болохгүй. Хэт их зээл авах, эсвэл ерөөсөө зээл авахгүй байх, зээлээ хоцроож төлөх. Хэтэрхий ойлгомжтой байна уу? Гэтэл та…
Блог
2025.08.11
Тaны бүрэн оноо хэд вэ?
Бүрэн оноо гэж яг юу юм бэ? Хөгжингүй улсуудад сайн зээлийн оноотой хэрэглэгчид муу зээлийн оноотой хэрэглэгчдээс дунджаар 2-5% бага хүүтэй зээл авдаг байна. Харин Монголд зээлийн онооны систем нэвтэрч…