Хууль, эрх зүй

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаанд баримтлах хууль, журам 

  • Зээлийн мэдээллийн тухай хууль /2011 он/  

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ 

Энэхүү хуулиар зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, хэрэглэгчид зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулдаг. 

  • Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам  

/Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.10.23-ны өдрийн А-264 тоот тушаал 

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ 

Энэхүү журмаар зээлийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулдаг.  

  • Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах журам /Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020.07.03-ны өдрийн №А-231 тоот тушаал/  

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ 

Энэхүү журмын зорилго нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг хадгалах, хамгаалах, нууцлал, энэ үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой аюулгүй байдлын стандарт, хяналт удирдлагын тогтолцоо болон зээлийн мэдээлэлтэй холбоотой зээлдэгчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулах, хяналт тавихад оршино. 

  • Монголбанк, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хооронд зээлийн мэдээлэл солилцох журам  

/Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023.05.25-ны өдрийн №А-107 тоот тушаал/  

МОНГОЛБАНК, ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭТГЭЭД ХООРОНД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЖУРАМ 

Энэхүү журам нь Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн сан болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийн сангийн хооронд зээлийн мэдээлэл солилцох харилцааг тогтоох, түүнд хяналт тавих харилцааг зохицуулдаг. 

 

Бусад хууль тогтоомж  

  • Төрийн болон албаны нууцын тухай хууль /2016 он/  

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ 

Энэ хуулиар Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.  

  • Компанийн тухай хууль /2011 он 

КОМПАНИЙН ТУХАЙ 

Энэ хуулиар компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. 

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /2021 он 

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ 

Энэхүү хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. 

  • Кибер аюулгүй байдлын тухай хууль /2021 он/ 

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ 

Энэ хууль нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.  

  • Зээлийн мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомж