Зээлдэгчийн зээлжих чадварыг тодорхойлоход ашигладаг санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан баримт бичиг. Үүнд зээлийн дансны төрөл, ангилал, үлдэгдэл, төлбөрийн түүх, зээл олгогч болоод авсан этгээдийн хувийн мэдээлэл ордог.
Зээлдэгчийн зээлийн дэлгэрэнгүй түүх дээр үндэслэн визуал мэдээлэл, график дүрслэл бүхий зээлийн мэдээллийн сайжруулсан тайлан гарах бөгөөд энэ нь зээлдэгчийн зээлийн зан үйлийн талаарх ойлголтыг тодруулах, ирээдүйн санхүүгийн өсөлтийг чиглүүлэх үр дүнтэй хэрэгсэл болох учиртай.