“Бүрэн скор ЗМС” ХХК нь Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг Монголын анхны финтек компани юм.
Манай компани:
-
- Олон улсын стандарт аргачлал, дэвшилтэт технологид суурилан боловсруулсан ухаалаг шийдлүүдээр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах,
- Монгол Улсын санхүүгийн зах зээл дэх мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах,
- Оновчтой шийдвэр гаргахад туслах зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнээрээ иргэдэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Эрхэм зорилго
Олон улсын стандарт аргачлалын дагуу боловсруулсан, эрсдэлд суурилсан, оролцогч талуудад оновчтой шийдвэр гаргахад туслах зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах финтек компани байна.
Алсын хараа
Инноваци дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр зээлийн хүү болон эрсдэлийг бууруулж, бизнесийн өсөлтийг бий болгоно.
Үйл ажиллагаагаа Монголбанкны зохицуулалтын дагуу явуулж, төр, хувийн хэвшлийн бусад оролцогч талуудтай нягт хамтран ажилласнаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийг нэмэгдүүлж, зохистой хэрэглээг банк санхүүгийн салбарын нийт зээлийн эрсдэл, цаашлаад зээлийн хүүг бууруулахад томоохон түлхэц үзүүлнэ.