Зээлдэгчийн зээлжих чадвар, зээлийн эрсдэлийн үнэлгээ хийхэд зориулж боловсруулдаг, санхүүгийн чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг тооцооллын арга юм. Сүүлийн жилүүдэд өгөгдөлд нэвтрэх, тооцоолох чадварын өсөлт, хууль эрх зүйн зохицуулалтын хэрэглээ, эдийн засгийн өсөлт, зах зээлийн шаардлага зэргээс шалтгаалан зээлжих зэрэглэлийн оноо тооцох аргыг ашиглах нь эрс нэмэгдсэн.
Зээлжих зэрэглэлийн оноо нь зээл олголтын шийдвэр гаргахад эрсдэлийн үнэлгээний үндсэн хэрэгсэл болдог. Мөн зээлийн өргөдөл гаргагч, одоо байгаа зээлдэгч эсвэл түншүүдийн төлбөр төлөх, хугацаа хэтрэх магадлалыг урьдчилан таамаглахад ашигладаг.
Монгол улсын иргэн бүр өөрсдийн зээлжих зэрэглэлийн оноог https://cib.burenscore.mn сайтад хандан тооцох боломжтой.