loader image
Skip links

Бидний тухай

“Бүрэн скор ЗМС” ХХК нь Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлдэг Монголын анхны финтек компани юм.

Манай компани:

    • Олон улсын стандарт аргачлал, дэвшилтэт технологид суурилан боловсруулсан ухаалаг шийдлүүдээр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах,
    • Монгол Улсын санхүүгийн зах зээл дэх мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах,
    • Оновчтой шийдвэр гаргахад туслах зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнээрээ иргэдэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Эрхэм зорилго

Олон улсын стандарт аргачлалын дагуу боловсруулсан, эрсдэлд суурилсан, оролцогч талуудад оновчтой шийдвэр гаргахад туслах зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах финтек компани байна.

Алсын хараа

Инноваци дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр зээлийн хүү болон эрсдэлийг бууруулж, бизнесийн өсөлтийг бий болгоно.

Үйл ажиллагаагаа Монголбанкны зохицуулалтын дагуу явуулж, төр, хувийн хэвшлийн бусад оролцогч талуудтай нягт хамтран ажилласнаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийг нэмэгдүүлж, зохистой хэрэглээг банк санхүүгийн салбарын нийт зээлийн эрсдэл, цаашлаад зээлийн хүүг бууруулахад томоохон түлхэц үзүүлнэ.

Бүрэн мэдээлэл

Бүтэн түүх

Integrity

Confidentiality

Availability

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Манай компани нь холбогдох хууль, тогтоомж, журам, зохицуулагчийн шаардлага болон харилцагчдын хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа эрхлэхээс гадна тэдгээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өөрийн болон харилцагчийн мэдээллийн бүрэн бүтэн байдал (Integrity), нууцлалтай байдал (Confidentiality), хүртээмжтэй (Availability) байдлыг хангаж, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт ISO/IEC 27001:2013, COBIT 5.0 фрэймворкт нийцсэн үйл ажиллагаа явуулж тогтмол хянаж, сайжруулна.

Үнэт зүйлс:

01.

Боловсон хүчин

Мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч мэргэжилтэнг бэлтгэнэ.

02.

Инноваци

Орчин үеийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлнэ.

03.

Сэтгэл ханамжтай харилцагч

Санхүүгийн боловсролтой, сахилга баттай иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

04.

Хариуцлагатай байдал

Хариуцлагатай, найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.