Зээлдэгчийн зээлжих чадвар, зээлийн эрсдэлийн үнэлгээ хийхэд зориулж боловсруулдаг, санхүүгийн чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг тооцооллын арга юм. Сүүлийн жилүүдэд өгөгдөлд нэвтрэх, тооцоолох чадварын өсөлт, хууль эрх зүйн зохицуулалтын хэрэглээ, эдийн засгийн өсөлт, зах зээлийн шаардлага зэргээс шалтгаалан зээлийн скорингийн аргыг ашиглах нь эрс нэмэгдсэн.
Зээлийн скоринг нь зээл олголтын шийдвэр гаргахад эрсдэлийн үнэлгээний үндсэн хэрэгсэл болдог. Мөн зээлийн өргөдөл гаргагч, одоо байгаа зээлдэгч эсвэл түншүүдийн төлбөр төлөх, хугацаа хэтрэх магадлалыг урьдчилан таамаглахад ашигладаг.