loader image
Skip links

Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 гэрчилгээгээ гардан авлаа

“Бүрэн Скор ЗМС” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001:2013 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилладаг бөгөөд үүнийг дэлхийн 55 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болох Энэтхэг улсын SIS Certifications Pvt. Ltd-ий төлөөлөгч Дижитал Информэйшн ХХК аудит хийж, баталгаажууллаа.

Гүйцэтгэх захирал Б.Жавхлан: “Манай компани мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилладгаа баталгаажуулж ISO 27001 сертификат  авснаа та бүхэнд хуваалцахдаа таатай байна. Энэхүү сертификат  нь бид харилцагчийнхаа хувийн нууц болон мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцлага, харилцагчдаа өгсөн амлалтын маань баталгаа юм.

Бид үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал үүнтэй холбоотой гарч болох эрсдэлийг маш нухацтай авч үздэг. Иймдээ ч  ISO 27001 гэрчилгээ авсан нь мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ зорьж байгааг илтгэж буй чухал амжилт гэж үзэж байна.

Цаашид бид орчин үеийн технологид хөрөнгө оруулалт хийж, ажилчдадаа сургаж, кибер орчин дахь аюулгүй байдлын өндөр стандартыг хангаж, шинэ шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлсээр байх болно.” гэв.

Facebook: BurenScore

Email: info@burenscore.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7018-7028