loader image
Skip links

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Бүрэн скор ЗМС” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Та манай удирдлагын багт нэгдэхийг хүсэж байвал 2024 оны 11 сарын 30-ны өдрийн дотор яагаад манай байгуулагад ажиллах хүсэлтэй байгаа тухай захидлаа board@burenscore.mn, erdenesanaa@burenscore.mn хаяг руу цахим шуудангаар дараах шаардлагуудыг хангасан анкет, бичиг баримтуудын хамт ирүүлнэ үү.

Компанийн тухай

“Бүрэн скор ЗМС” компани нь Монголын анхны Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг 2021 оны 10-р сард Монголбанкнаас хүлээн авсан билээ. Бид бүх арилжааны банкнууд, ББСБ, харилцаа холбооны гээд 400 орчим харилцагч байгууллагуудад, мөн бүх иргэдэд зээлийн мэдээллийн үйлчилгээг улс орон даяар амжилттай үзүүлж байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна:

  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь харшлахгүй байх;
  • Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
  • Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  • Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  • Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаагүй байх;

Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн дараах шалгуурыг хангасан байна:

  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй.

Хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.

Энд дарж анкет  татаж авна уу.